Эрхэм гишүүний үс сүрхий ургачихаж. Угийн шингэн үс нь үзүүр рүүгээ буржийчихсан харайж явна лээ. Хурдан ярьдаг, хурдан ч алхдаг болохоор Төрийн ордны хонгилоор үсээ “намируулаад” явж буй нь сүртэй ч гэж жигтэйхэн харагдсан. Намрын чуулганы ард гарч хэсэг амсхийсэн ч сонгогдсон тойргоо зорин хууль сурталчлах, ард иргэдээ сонсох ажилд ханцуй шамлаад үсээ засуулах завгүй яваа бололтой. Эсвэл эрхэм гишүүн “гэзэг тавихаар” шийдсэн юм болов уу.