Их Британийн Лондон хотод оршдог “Icecreamists” кафе үйлчлүүлэгчдэдээ өвөрмөц нэгэн бүтээгдэхүүн санал болгожээ. Тэд хөхний сүүний найрлагатай мөхөөлдөс шинээр хийн, худалдаалж эхэлсэн аж. “Baby gaga” нэртэй уг мөхөөлдөс эхийн сүүний уураг, аминдэм, тэжээллэг бодис ихээр агуулж буй тул эрэлттэй байгаа гэнэ.
“Зарим хүн бидний ажлыг эсэргүүцэж байна. Бүтээгдэхүүний маань үндсэн орц үнээний сүү. Тэгвэл эхийн сүү байж яагаад болохгүй гэж. Хөхний сүү биед сайнаас гадна хорт хавдраас сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Тиймээс энэ нь амтат эм л гэсэн үг” хэмээн тус кафен эзэн Мэт О’Коннор ярьжээ. Нярайлаад удаагүй, сүүний гарц ихтэй, эрүүл эмэгтэйчүүдээс тэд “түүхий эд”-ээ авч буй гэнэ. Хөхний сүүгээр амталсан мөхөөлдөсний үнэ 22 доллар.