Дээлээ сольж МАН болсон намынхан 1920-иод ондоо дурлаж байна. Тэр үеийн нэрээ Дээд шүүхэд бүртгүүлж, тухайн цагийн улстөрчдийг эргэн санагалзав. Нэрээ МАН болгосны дараахан тус намынхан “Солийн Данзан” хэмээх сан байгуулсан. Тэгвэл тус сангаас өчигдөр Төрийн ордонд “Иргэн баян бол улс баян” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, түүнтэй холбоотой баримтаар Үндэсний архивын газарт үзэсгэлэн гаргав.
Энэ эрхэм 1921 онд байгуулагдсан МАН-ын анхны дарга байв. Бага хурлын үеэр эрдэмтэд түүний талаар танилцуулсан илтгэл уншсан юм. Солийн Данзан МАН-ын анхны даргаас гадна Монгол Улсын анхны Сангийн сайд, Бүх цэргийн жанжин байжээ. 1919 онд байгуулагдсан улс төрийн хүчний үйл ажиллагаанд оролцож, цэрэг армийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн байна. Монголын түүхэнд анхны Цэргийн штаб бай гуулсан аж. Энэ мэтээр түүнтэй хол боотой анхны хэмээх тодотгол тасрахгүй. 1923 онд түүнийг Сангийн сайд байхад нь Бүх цэргийн жанжнаар томилжээ.
Ардын журамт цэрэг, армийг бүрдүүлэхэд хүчин зүтгэснийг нь ийнхүү үнэлсэн аж. Одоогийнхоор бол тэрбээр их ард чилсан хүн байжээ. Нийгмийн хөгж лийн бүх үе шатыг туулах ёстой, Монгол овогтныг нэгтгэх хэрэгтэй гэж үзэж байсан тухай баримт бий. Мөн зөвхөн ЗХУ, Хятад хоёр хөршийн хоо ронд “хөвөх”- гүйгээр барууны ор нууд тай ч хамтын ажиллагаагаа өр гө жүү лэх нь зүйтэй гэсэн байр суурьтай хүн байж. Тиймээс ч С.Данзан Ардын засгийн хэрэгцээнд зориулж, Германаас “Мерседес”, “Форд” маркийн машинуудыг Монголд анх удаа оруулж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь энэ үзэл бодлоос нь болоод түүнийг баривчлан, буудан хороосон гэдэг. Бүх цэргийн жанжнаар нэг жил дөрвөн сарын хугацаанд ажиллахдаа тэрбээр намынхаа болоод улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийсэн хэмээн эрдэмтэд үнэлж байлаа. Тиймээс түүний хөшөөг төрсөн нутаг Архангайд нь босгох, Солийн Данзангийн нэрэмжит эдийн засгийн шагналтай болохоор төлөвлөжээ.