Д.Сүхбаатарын хөшөөг өөр газарт байрлуулах гэж байгааг эсэргүүцэж “Талын цөөвөр чоно” ТББ, “Хөх монгол”, “Цагаан хас” бүлгэм өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд “Үнэн түүх” баримтат киноноос эхлээд Монголын алдарт жанжны нэр хүндэд халдсан олон бусармаг зүйлд Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар нар оролцсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Энэ талаар “Цагаан хас” бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяа “Д.Сүхбаатарын хөшөөний байршлыг яасан ч өөрчилж болохгүй. Учир нь их жанжин маань Монголын ард түмний төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж, 168 тулааны 152-ыг нь өөрөө удирдан, цагаантны эсэргүүнүүдийг хөөж гаргахдаа энэ талбай дээр ард түмэнд хандаж үг хэлж байсан түүхтэй.
Тиймээс байх ёстой газар нь байлгах хэрэгтэй. Өнөө цагийн баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг хүн буруу бодлого явуулж байна. Хэрвээ ард түмнээ, түүх соёлоо гэж боддог л юм бол өнөөдөр Д.Сүхбаатарын хөшөөг байранд нь үлдээх талаар тэд тууштай арга хэмжээ авах ёстой. Гэтэл тэгэхгүй харин ч жагсаал цуглаан хийсэн хүмүүст 15-20 жилийн ял оноодог хуультай болъё гэсэн санал гаргаж байна. Энэ хуралд “Үнэн түүх” киног бүтээсэн “Нирун фильм”-ийн захирал Батсайхан, жүжигчин Д.Сосорбарам нарыг урьсан ч ирсэнгүй”гэв.