БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ян Жэчи манай улсад айлчлаад буцсан билээ. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Энхтөр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар нар уг айлчлалын талаар мэдээлсэн юм. Айлчлалын үеэр ярилцсан гол асуудал нь тус улстай стратегийн түншлэл тогтоох тухай байжээ.
Ямар хүрээнд түншлэх талаар талууд саналаа сольсон аж. Ерөнхийдөө нэгдмэл байр суурьтай байсан гэнэ. Байгаль орчноо хамгаалах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлыг багтаах нь. Мөн хоёр орны ГХЯ хооронд хамтран ажиллах хоёр жилийн төлөвлөгөө, Хонг Конгд Монгол Улс Консулын газартай болох тухай баримтад гарын үсэг зурсан байна. Манай улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг.
ОХУ-тай хоёр жилийн өмнө стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Тиймээс БНХАУ-ын талтай ч бас түншлэхээр ажлаа эхэлсэн нь энэ аж.