МАН-ын дэргэдэх МАСОХолбоо “Нийгмийн ардчилал-Оюутны оролцоо” уриан дор МАН-ын үйл ажиллагааны шинэчлэл, нийгмийн өөрчлөлт, оюутан залуучуудын үзэл санааны хөгжилд тулгуурлан V ерөнхий чуулганаа уржигдар Төрийн ордонд хийв.
Хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 801 төлөөлөгч оролцсон байна. Хурлаар МАСОХ-ны дүрмийг шинэчлэн баталж, нэрээ “Нийгмийн Ардчилал-Монголын оюутны холбоо” болгон өөрчилжээ. Тус холбооны даргаар Б.Амарсанааг улирааж, холбооны даргыг дөрвөн жилд нэг удаа өөрчилж байхаар тогтжээ.
Мөн МАН байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороо эгнээгээ 90 залуугаар өргөтгөв.