Монгол Ардын Намын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор гадаадын олон төлөөлөгч манай улсад ирээд байна. Тэднийг МАН-ын дарга С.Батболд өчигдөр хүлээн авч уулзлаа. Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Кавая Такуятай хийсэн уулзалтаар энэхүү арга хэмжээ эхлэв. Дараа нь Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга, дэд сайд Лю Зэйг хүлээн авлаа.
С.Батболд Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн товчооны гишүүн, Төрийн Дум дэх бүлгийн нэгдүгээр орлогч дарга В.А.Пехтин, Төрийн Думын гишүүн, Төрийн Дум дахь Орос, Монголын бүлгийн зохицуулагч В.Г.Малеев нартай ч бас уулзлаа. Мөн Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн найрамдлын бүлгийн дэд дарга Үте Кумф, Германы Социал демократ намын Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Франц Даннер нарыг хүлээн авч уулзлаа.
Мөн БНСУ, Энэтхэг, Их Британи, Австрали болон Европийн Холбооноос төлөөлөгч ирсэн байна.