АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос өчигдөр ийнхүү мэдэгдлээ. Гэхдээ улс төржсөн гэхээсээ харьцангуй аж ахуйч сэдвээр мэтгэлцэхийг хүсэж буй аж. Байгалийн баялгаас олох орлогоороо хот суурин газрын гэр хороололд амьдарч буй иргэдэд хоёр өрөө орон сууц олгох эрх зүйн орчныг бүрдүүлээч хэмээн тэд өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдаас шаардсан юм байна.
Үндсэн хуульд заасны дагуу хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл хорт утаан дунд гэр хорооллынхон амьдарч, хүүхдүүд нь хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж тэд үзжээ. Энэ санаачилгыг нь дэмжсэн иргэдийг өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглаач гэж бас уриалсан гэнэ. Уг үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газарт ханджээ.
Гэвч Засаг дарга Б.Баярмагнайгаас “Монгол Улсад улс төрийн хүчин үүссэний 90 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны 09.00-23.00 цаг хүртэл арга хэмжээ зохион байгуулахаар Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо зөвшөөр өл авчихсан. Тиймээс Та бүхэнд зөвшөөрөл олгох боломжг үй” гэсэн хариу өгчээ.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар энэ талаар “Нэг байгууллага Сүхбаатарын талбайг өмчилдөг болчихсон байна. Нэг намын баяр чухал уу, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чухал уу” гэлээ. Тиймээс тэд энэ асуудлаар Ерөнхий сайд С.Батболдыг энэ сарын 8-нд халз мэтгэлцээнд урьж буй юм байна.
С.УУЛ