“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид хэдэн зуун нууц баримт дамжуулсан гэх Брэдли Мэннингийг 22 зүйл ангиар буруутгаж байна.
Түүнийг албаны баримтыг хууль бусаар хувилж, хүмүүст дамжуулсан, армийн ажилтны ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэмээн хууль сахиулагчид үзэж буй юм. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ихэвчлэн цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноодог.
Харин Брэдли Мэннинг хийсэн хэргээ хүлээвэл ялыг нь хөнгөрүүлж магадгүй байна. Иракт явуулж байсан АНУын цэргийн ажиллагааны талаарх баримтуудыг тэрбээр “Wikileaks”-т дамжуулсан байж магадгүй аж.