Монгол Ардын Нам 90 жилийн ойгоо нүсэр тэмдэглэв. Гишүүд дэмжигчдээ “Тусгаар тогтнол”, “Эх орны төлөө” медалиар бөмбөгдөж, төрийн дээд шагналыг ч харамгүй өгүүлж чадав. АН лугаа улсын баатар төрүүлээгүй ч, МАНын генсек асан, буурал хэмээх Г.Очирбат гуай Хөдөлмөрийн баатар боллоо.
МАН-аар амьсгалсан энэ долоо хоногт шагналын хур буулаа. МАН-ын дээд шагнал болох “Тусгаар тогтнол”-ын медаль үзэмжтэй болсон байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хурлын үеэр энэ медалийн дээжийг УИХын гишүүдэд хүртээсэн юм.
УИХ-ын залуу гишүүн С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар хамгийн анхны эзэн болов. Намынхаа одонг гялалзуулсан түшээдийг үдээс хойш нь Төрийн ордны баганат танхимд бас л шагналын зарлиг хүлээж байжээ. Су.Батболд, Д.Очирбат, Д.ДамбаОчир, Ц.Дашдорж нарын гишүүнийг Ерөн хийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
УИХ-ын гишүүдээс энэ өдөр хамгийн олон шагналыг Су.Батболд авсан гэнэ билээ. Улаан тугийн одонгоос гадна “Тусгаар тогтнол”, “Эх орны төлөө” медалиар нэгэн зэрэг энгэрээ цоолсон түүнийг ангийн нөхөд нь манай хүн шагналаа даахгүй бөгтийж явах боллоо хэмээн “явуулж” байв.
Хөдөө орон нутагт ч шагналаар бороо оржээ. Намын ойн медалийг аймгууд руу шуудай шуудайгаар нь шахам ачуулсан гэнэ.
Э.Төр