АН-ынхан сэтгүүлчидтэй хийх “4-11” уулзалтаа өнгөрсөн пүрэв гаригт ЭНЭШТ-т хийсэн билээ. Энэ үеэр тус намын данстай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ч очсон байв.
Эх, үрсийн өмнө тулгамдсан асуудлыг танилцуулахдаа эрхэм сайдын “онгод” орж, олон үг нуршиж эхэлсэн юм. АН-ын дарга Н.Алтанхуяг “С.Ламбаа сайд одоо болно оо.
Өнөөдөр бид биш, цагаан халаадтанууд илүү ярих ёстой шүү” гээд түүнийг үгийг таслав. Угаас инээмтгий сайд нүүрэндээ мишээл тодруулсаар дуугүй болно лээ.