40 нас хүрээд л эрүүл мэнддээ санаа тавьж, спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр дасгалаа хэтрүүлээд балрах шахжээ. 2011 оныг Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил болгон зарласантэй холбогдуулан саяхан түшээдийн дунд сагсан бөмбөг, поверлифтингийн төрөл болох цээжний шахалт хийх үзүүлбэр болсон билээ. Эрхэм гишүүн ч идэвхтэй гэгч нь оролцсон байна.
Гэвч дараа нь хөл нь доголж, хамаг бие нь хөндүүрлэж орхисон аж. Төрийн ордон дотуур доголосхийгээд явж байснаа сэтгүүлчидтэй тааралдаад тэрбээр “Ах нь сайн тоглосноос л энэ шүү дээ.
Женко Х.Баттулгыг та нар харсан уу. Бас доголчихсон явсан. Би хүндийг өргөлтөд нь оролцоод 100 кг-ийг өргөсөн. Дахиад таван кг-ийг нэмээд л баралгүй балрах шахсанаас биш” хэмээн хуучилжээ.
Цээжний шахалт хийх үзүүлбэрт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 150 шахаж түрүүлсэн бол МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, Л.Гүндалай нэр араас нь нэхсэн билээ.