УИХ дахь АН-ын бүлгээс чуулганы үйл ажиллагаа, хууль тогтоомжийн танилцуулгыг эмхэтгэн гаргажээ. Шинээр баталсан хуулийн талаар иргэд уг номоос энгийн, хялбар байдлаар мэдээлэл авах боломжтой аж. Бүх, аймаг суманд үнэгүй тараадаг энэхүү ном шинэ хуулиудыг аудио хэлбэрээр CD-нд хуулснаараа онцлог юм байна.
Мөн АН-ын гишүүний хувийн сайт, facebook, twitter хаягийг ч эндээс мэдэж болох нь. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг багтаажээ.
Иргэд хуулийн талаар саналаа хэлэх, нэмэрлэхийг хүсвэл номын олон нийтийн сүлжээний цахим хаягаар хандаж болох гэнэ. АН-ын бүлгээс чуулганы үйл ажиллагаа, баталсан хуулийн тухай ийм эмхтгэлийг тав дахь удаагаа хэвлэн гаргасан юм байна.