Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхны дунд МУИС-ийг танилцуулах өдөрлөг өчигдөр боллоо. Тус сургуулийн Багш, оюутны клуб, Оюутанд үйлчлэх төвийнхний хамтарсан энэ өдөрл өгт МУИС-д элсэх сонирхолтой 250-иад су рагч иржээ. Төгсөх ангийнхны хувьд одоо чухал цаг үе. Мэргэжлээ сонгоно, гурван сарын дараа элсэлтийн шалгалт өгнө.
Мэргэжил сонгоход аав ээж, ах, эгч, найз нөхөд их нөлөө үзүүлдэг. Тэдэнд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа уул уурхайн инженер, эдийн засагч, компьютерийн программист зэрэг мэргэжлийг санал болгодог. Өөрийгөө хэн бэ гэдгийг таньж, хүсэл сонирхолдоо хөтл өгдөж сонгосон мэргэжлээр л амжилттай суралцана, ажилдаа амжилт гаргана.
Харин зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшсэн ч түүндээ дур сонирхолгүй, тааруухан суралцсан бол ажил олдохгүй. Ажилтай боллоо ч амжилт гаргах магадлал бага. Тиймээс хүний нөлөөнд автахгүй эцсийн шийдвэрийг өөрөө гаргах нь чухал гэж тус сургуулийг төгсөгч Дөл сурагчдад зөвлөсөн.
Элсэлтийн шалгалт хүртэл гурван сарын хугацаа үлдлээ. Энэ бол цагийн менежментийг зөв хуваарилж, шалгалтад үр ашигтай бэлтгэж чадвал уралдаант шалгалтын хамгийн дээд талын 800 оноог авч болох хугацаа. Үүний тулд ажлаа өдрөөр, 24 цагаар, долоо хоногоор, сараар төлөвлө. Ингээд долоо хоногийн дараа тэмдэглэлийн дэвтрээ сөхөж төлөвлөсөн ажлынхаа юуг нь амжуулсан, юуг нь хойш тавьснаа дүгнэж болно.
Төлөвлөлт хийж, цагийн хуваарийн дагуу ажиллахад уруу татагдах хүчнээс бага багаар ангижирдаг гэж МУИС-ийг амжилттай төгсөж, Английн нэр хүндтэй их сургуульд суралцаж буй тэрбээр өөрийнхөө сурах арга барилаас танилцуулав. Дээр дурдсан уул уурхайн инженер, эдийн засагч, програмист мэргэжлээр олон за луу суралцдаг ч шаардлага хангасан ча д варлаг боловсон хүчин алга гэж ажил олгог чид хэлдэг.
Тиймээс амжилттай сурах, ажил лахын аль алинд “time management” буюу цагийн менежмент хийдэг ба рууны туршлагыг нэвтрүүлэх нь чухал болжээ. Оюут нууд сурагчдад МУИС-ын бү рэлдэхүүн 16 сургуулийн танил цуулга, гарын авла гуудыг тараахаас гадна сургуулийн хаа сур галтын орчинтой танил ууллаа.
Элсэлтийн шалгалтад 800 оноо авч тус сургуульд элссэн оюутнууд төгсөх ангийн сурагчдад зориулсан сургалт явуулах хү - сэлт тавьсныг багш, удирдлагууд нь зөв - шөөрчээ. “Анхны алхам” нэртэй уг хө төлб өрийн хү рээнд уралдаанд шалгалт авдаг хичээ лүүдээр сургалт явуулж, хол богдох гарын авлага хэвлүүлэх гэнэ.