“Монгол Улсын Засгийн газар-Гадаад түнш үүдийн хамтарсан уулзалт” 20 дахь жилдээ боллоо. Өнгөрсөн баасан гаригт болсон уг уулзалтаар эдийн засгийн өсөлтийн шинэ үе дэх санхүүжилтын механизмууд, Монгол Улсын дунд хугацааны тэргүүлэх зорилт болон засаглалын асуудлыг хөндөж, Засгийн газар байр сууриа илэрхийлэн, хамтран ажиллагч түншүүдийн зүгээс санал, зөвлөлгөөг нь сонсов.
Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улс хөгжлийнхөө шинэ шатанд шилжиж буй үед хандив авдаг уулзалтаасаа хамтран ажилладаг төвшинд шилжиж байна” гэж тодорхойллоо. “Ирж буй шинэ нөхцөлд хандивлагчдын зээл тусламжийн хэмжээ өөрчлөгдөх үү” гэсэн асуултад тэрбээр “Өмнө нь амласан зээл тусламжийн хэмжээ буурахгүй.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд 2.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл өгсөн. Энэ жил дэд бүтэц хөгжүүлэхэд 2-3 тэрбум доллар шаардлагатай байгаа.
Өөрөөр хэл бэл, өнгөрсөн 20 жи лийн турш авч буй зээл тус ламжийн нийл бэр дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэг жилд эдийн засаг руугаа оруулах нөхцөл бий болж байна” гэв. Дэд бүтцийн хөгжил нь ганцхан жилийн асуудал биш.
Ойрын 10-15 жилд нийгмийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруу лалт шаардагдах учраас хандивлагчдын зээл тусламж амласан хэмжээндээ байх нь. Харин санхүүжилтын шинэ арга хэрэгсэл хэрэгтэй болох бөгөөд арилжааны зээл, Засгийн газрын баталгаа, бонд, Хөгжлийн банк, бусад сангуудад менежмент хийх замаар хөрөнгө босгох аж.
Өмнө нь зөвхөн хөнгөлөлттэй зээл, туслам жийнхаа хүрээнд хэрхэн ажиллахаа ярилц даг бай сан техникийн уулзалт санхүүгийн шинэ хэ рэгс лүү дтэй үйл ажиллагаагаа уялдуулах өөр шатанд очиж байгаагаараа онцлогтой юм байна.
Засгийн газар, түншүүдийн харилцаа улам өргөжин хөгжиж, Монгол Улс дунд орлоготой орон болох замдаа шилжин орсноос түншлэлийн хэлбэр ийн өөрчлөгдөж буйг тэд тэмдэглэлээ.
Г.Өлзий