Дотроо талцаад байгаа Ногоон намд эв эеийн уур амьсгал бүрдэж эхэлжээ. Тус намыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэж, намаа аврах хөдөлгөөн өрнүүлсэн “гол баатар” нь Бага хурлын гишүүн Д.Басандорж, О.Бум-Ялагч, Ёс зүйн хорооны гишүүн М.Чинзориг нар. Тэгвэл өөрийгөө Ёс зүйн хорооны дарга хэмээн өргөмжилж, намын дарга Д.Энхбат, Э.Зоригт нарыг хөөснөө мэдэгдэж явсан М.Чинзориг Улс төрийн намын тухай хууль зөрчсөнөө гэнэт ухаарчээ.
Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд НН-ын албан ёсны удирдлагад энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, цаашид “томоотой” байхаа амласан байна. Мөн Ёс зүйн хорооны дарга Н.Энхтайван ч нэлээд дээхнэ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсныг “санажээ”. Энэ талаар НН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.
-Э.Зоригт, Д.Энхбат нар ННыг устгаж байна, ИЗН-тай нэгдэх шийдвэрийг дур мэдэн гаргасан учир намаас тэднийг хөөлөө гэх мэтээр мэдэгдэж байсан атлаа М.Чинзориг яагаад гэнэт байр сууриа өөрчилсөн юм бол?
-Ёс зүйн хорооноос гаргасан гэж түүний мэдэгдэж буй шийдвэр хууль бус гэдгийг бид тухайн үед нь тайлбарласан. Намын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухай шийдвэр нь Улс төрийн намын тухай хуулийн 3.23, 3.3.3-ийг зөрчс өн байна гэдгийг М.Чинзориг хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ алдаагаа засаж, цаашид намын дүрмийг мөрдөж ажиллахаа бидэнд албан бичгээр мэдэгдсэн. М.Чинзориг хууль зөрчсөнөө ойлгосон.
Түүнээс гадна ИЗН-тай нэгдэхийн эсрэг байр суурьтай байгаа хэсэг хүний ятгалгад автсан байсан биз. Ёс зүйн хорооны дарга Н.Энхтайван “Олон улсын байгууллагад ажиллаж буй учраас улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо” гэсэн үндэслэлээр ажлаасаа түдгэлзэх хүсэлт 2009 оны аравдугаар сард гаргасан. БОАЖЯ-нд хэрэгж үүлж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөлд ажиллаж байгааг тухайн газар нь ч албан бичгээр тодорхойлсон.
-Намын дарга нарыг хөөсөн тухай албан бичиг хуурамчаар үйлдэж, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг хийсэн гээд М.Чинзоригийг НН шүүхэд өгсөн биз дээ. Үүнээс болж ийм алхам хийсэн юм болов уу?
-Тамга, бичиг баримтыг хуурамчаар ашигласан учраас цагдаагийн байгууллагад хандсан байсан л даа. Гэвч тэр буруугаа хүлээж, албан бичгээр уучлалт гуйсан учраас бид тэр өргөдлөө татаж авсан. Нөгөө талаар НН-ын гишүүнийхээ хувьд ёс зүйгүй алхам хийсэн учир дүрмийн дагуу их хурлаар авч хэлэлцэж, хариуцлага тооцно.
-Д.Басандорж, О.Бум-Ялагч нарын байр суурь хэвээр байгаа юу?
-Тэд дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаа. НН-аас гараагүй, гишүүн хэвээр учир тэдний асуудлыг хурлаар авч хэлэлцэнэ.
-Танай намын ёс зүйн хорооны дарга хоёр жилийн өмнө албанаасаа чөлөөлөгд өх өргөдл өө өгсөн юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Дүрмийн дагуу зөвхөн их хурлаас ёс зүйн хороог байгуулдаг. Тиймээс Ёс зүйн хорооны даргыг томилох эсэх асуудлыг удахгүй болох их хурлаар шийдэх юм.
-НН-ын их хурал хэзээ болох вэ. Үүгээр ИЗН-тай нэгдэх эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргана биз дээ?
-Бага хурлаас их хурлыг товлоно. Бага хурал удахгүй хуралдана. Гуравдугаар сард багтаахаар төлөвлөсөн.
С.УУЛ