Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа.
Хэлэлцээр батлагдвал манай ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад үндэслэн Хятадын холбогдох төрийн байгууллагаас ажилчин илгээх эрх авсан тодорхой байгууллагаар дамжуулан зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой, бэлтгэл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийг авах юм.