Мэдээллийн хэрэгслээр урсдаг олон мянган зар дунд өөрийг нь бараа адил худалдах атгаг санаа нуугдаж буйг иргэд мэддэггүй аж. Өнөөх зар нь хүн худалдах гэмт хэрэг хэмээх бүхэл бүтэн сүлжээ рүү хөтөлдөг байна. Энэ төрлийн гэмт хэрэгт голдуу охид, бүсгүйчүүд, хүүхдүүд өртдөг. “Иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах асуудал” сэдвээр өчигдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг боллоо.
Газар аваад байгаа энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь чухал гэж оролцогчид дүгнэв. Охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэх, хүүхд үүдийн эд эрхтнийг наймаалах зорилгоор хил дамнуулан худалддаг аж. Хохирогчид нь голдуу хилийн чанадад байгаа учраас тэдний эрхийг хамгаалахад бэрхшээл үүсдэг байна.
Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулж болох тухай төсөл боловсруулснаа ХЗДХЯ энэ өдөр танилцуулсан юм. Төр, төрийн бус болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, шинээр гарч буй гэмт хэргийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Мөн Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хүн худалдах гэмт хэргийн эсрэг Олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх хэрэгтэй болжээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Эрүүл мэнд, Эрүүгийн байцаан шийтгэх, Хүүхдийн эрхийг хамгаалах, Иргэний бүртгэлийн, Гэр бүлийн тухай гэх мэт хуульд ч “гар хүрэх” хэрэгтэй хэмээн оролцогчид хэлж байна. Эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал түгээмэл болсноос үүдэн БНХАУ зэрэг оронд эд эрхтний хэрэгцээ нэмэгдэж буй юм байна. Энэ нь хүүхдийн эд эрхтэн наймаалагчдад таатай “зах зээл” болдог гэнэ.
Тиймээс монгол хүүхдээ үрчлүүлэх журмыг өөрчилж, тусгай зөвш өөрлийн дагуу өгдөг болох гэх мэт хууль эрх зүйн хувьд сайжруулах зүйл олон байна. Тэгэхлээр “Солонгос хүнтэй гэр бүл болоход зуучилна, өндөр цалинтай ажилд оруулна, гадаадад хүүхэд асрагчаар явуулна” гэх мэт зар “маапаан”-тай гэсэн үг. Холбогдох байгууллагууд зар сурталчилгааны нөлөөллийг судлахад нийслэлд түгээмэл, хяналт сул байгаа нь тогтоогдсон байна.
Мөн 2004- 2007 онд шийдсэн 17 хэргийн шалтгааныг судлахад 20 хувь нь иргэний бүртгэлийн хариуцлагагүй байдал, 17 хувь нь зар сурталчилгаа, 11 хувь нь бусдад уруу татагдсан, 13 хувь нь хууртагдсан байжээ. Хяналтыг сайжруулж, хууль бус зар нэвтрүүлсэн хэвлэл, мэдээллийн байгууллагад хатуу хариуцлага тооцдог байх ёстой хэмээн хэлэлц үүлэгт оролцогчид үзэв.
Ер нь илрүүлэхэд хэцүү хэрэг аж. Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа хүн худалдах гэмт хэргийг шийдсэн байдлыг танилцуулав. 1961-2011 онд 243 хүнд холбогдох 141 хэрэг хэлэлцжээ. Үүний 120 гаруй нь бусдын биеийг үнэлүүлсэн, уруу татсан хэрэг байсан аж. Хүн худалдах гэмт хэрэг 2000 оноос эхлэн бүртгэгдсэн байна.
ОХУ-ын иргэн хоёр монгол бүсгүйг худалдсан хэргийг анх энэ онд шүүхээр шийдэж байжээ. Хэргийн 27 хувийн хохирогчийн гомдлоор, 40 хувийн гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн гэнэ. Энэ төрлийн хэрэг хийсэн хүмүүсийн 40 хувийнх нь ялыг биечлэн эдлүүлжээ.
С.Туул