Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн урилгаар энэ сарын 13-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хугацаанд Францын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч Бернар Аккуайет, Үндэсний Ассамблей дахь ФранцМонголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье, Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лелүш, Гадаад болон Европын хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх ЖанДавид Левит нар болон Сенатын зарим гишүүн, Сенат дахь ФранцМонголын найрамдлын бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж, Домон хот, Уаз мужид зочлох юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр болон С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга С.Баярсайхан, албаны бусад хүн багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.