УИХ-ын гишүүн С.Оюун өчигдөр Төрийн ордонд гадаад оюутнуудыг цуглуулав. Тэд эрхэм гишүүний лекцийг сонирхохоор ирсэн нь энэ. Гадаад харилцааны сайд байсан тэрбээр англиар ус цас нь мэдээж. Тэрбээр оюутнуудад мэдээлэл өгчээ.
С.Оюун гишүүн 18.00 цаг болсон л бол төрийн бүх ажлаа хойш тавиад гэр рүүгээ яардаг сайн ээж, гэрийн эзэгтэй юм билээ.
Гэхдээ ажлын цагийг үр дүнтэй өнгөрүүлж чаддаг аж. Хууль тогтоож, намаа тэргүүлж, хажуугаар нь оюутнуудын боловсролд санаа тавьж амждаг юм байна.
Эрхэм гишүүн жилд хоёр удаа гадаад оюутнуудад ийм лекц уншдаг гэнэ лээ.