Ногоон нам дотроо хоёр хуваагдаад байна. Тус намыг ИЗН-д нэгтгэхийг эсэргүүцдэг Д.Басандорж, О.Бум-Ялагч тэрг үүтэй нийслэлийн хорооны гишүүд нь өчигдөр НН-ын байрны үүдэнд жагсжээ. НН-ыг тойрсон асуудлаар тус намын бага хурлын гишүүн Д.Басандоржтой ярилцлаа. Өнгөрсөн сарын 19- нд болсон ээлжит бус их хурлаас түүнийг НН-ын дотоод асуудал хариуцсан даргаар сонгосон. Харин албан ёсны удирдлага нь үүнийг хууль бус хэмээн мэдэгдсэн билээ.
-Э.Зоригт, Д.Энхбат нарыг Ногоон намаас хөөсөн шийдвэр нь хууль бус байсныг Чинзориг хүлээсэн. Та бүхний үндэслэлээ болгосон шалтгаан үгүй болчихсон юм биш үү. Нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Бид М.Чинзоригтой уулзсан. Намынхаа төлөө л явж байсан хүн, Ёс зүйн хорооны дарга биш, гиш үүн шүү дээ. Дүрэм, ёс зүйн хороо таван гишүүнтэй. Хоёр эмэгтэй гишүүн нь төрийн албанд шилжээд гарчихсан байсан. Гэтэл сая гараад ирсэн. Үлдсэн Н.Энхтайван, Наранбаатар, Чинзориг нар нь хуралдаад шийдвэрээ гаргасан. Ганцхан М.Чинзориг хуралдаад тэднийг хөөчихсөн юм биш. Энэ гарын үсэг бүхий тогтоол шийдвэрийн дагуу ээлжит бус их хурлаа хийгээд бичлэг, мандатын тоо, материал, нотлох баримтаа Дээд шүүхэд өгчихсөн. Хурлын протоколоо өгсөн ч алга болсон гээд “Материал чинь дутуу байна” гэсэн л дээ. Бид дахин бүгдийг бүрдүүлээд өгсөн.
-НН энэ сарын 26-нд их хурлаа зарласан. Үүнийг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн шалтгаан нь юу вэ?
-Бага хурлын 21 гишүүнээс 12 нь гарчихсан. Дүрмийн дагуу их хурлыг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар зарладаг. Үлдсэн гишүүд нь олонх болохгүй байхад зарласан учир энэ сарын 26-нд болох хурал эрх зүйн чадамжгүй. Энэ бүхнийг сануулж, НН-ыг тайван байлгахыг шаардан нийслэлийн гишүүд жагслаа. Зарим нь их хурал болтол улс төрийн суулт хийнэ.
Намынхаа асуудлыг их хурал дээрээ шийдээч гэх хүн бий. Тэнд байгаа гишүүд хоёрдугаар сарын 1-нээс хойш элссэн. Тийм учраас НН-ыг татан буулгая гээд л шууд мандатаа өргөнө. Намын их хурал хамгийн эрх мэдэлтэй байгууллага. Тиймээс төлөөлөгчийг сонгох ёстой.
Манай намын салбар 13 аймагт ажиллаж байна. Дарга нар гэтэл гишүүдийнхээ тоог мэддэггүй. Д.Энхбат нь 3000, Э.Зоригт нь 3200 гэж ярьдаг. Намаа аврах хөдөлгөөн байгуулаад шинэчилсэн бүртгэл явуулахад нийслэлд 1200, орон нутагт 600 гаруй гишүүн байна.
-Бага хурал тарчихсан юм бол хоёрдугаар сарын 19-нд болсон ээлжит бус их хурлаа та нар ямар үндэслэлээр хуралдуулсан юм бэ?
-Энэ бол онцгой нөхцөл. Бага хуралгүй үед манай намын дүрмийн 3.4.5-д зааснаар Ёс зүйн хорооны шийдвэр эцсийнх байдаг. Үүний дагуу ээлжит бус их хурлыг хийсэн.
-Ногоон үзэл баримтлалыг тө- рийн бодлого болгохын тулд олуулаа болох хэрэгтэй гэж Э.Зоригт дарга мэдэгдсэн. Ийм шаардлага байгаа юм биш үү?
- Намаа хэвээр үлдээж, ногоон үзэл баримтлалд үнэнч байя гэсэн дийлэнх хэсэг Ногоон намд байна. ИЗН-тай нэгдлээ гэхэд либерал болон ногоон жигүүр л дотор нь үүснэ. Механик нэгдэл явуургүй. Тиймээс нэгдэх асуудлыг доод шатнаас буюу гишүүдээс эхэлж ярих ёстой. Улс төрийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна. МАХН дотроо задарлаа. Н.Энхбаяр тэрг үүтэй гуравдагч хүчин гараад ирлээ. Манайх бас хүчтэй гуравдагч хүчний төлөө ИЗН-тай нэгдэж байна гэж ярих юм. Тэдэнд ямар ч статус харагдахгүй байна. Дотроо байгаа зөрчлийг намаа томруулснаар шийдэхгүй. Мөн ННыг татан буулгаж ИЗН-д нэгдэх гэж буйд бид эмзэглэж байгаа.
Тэд хэсэг хугацаанд байлгаад л ногоон үзлийг аваад хаячихна. Улс төрийн 20-иод жи лийн амьдралд оролцсон намын хувьд манайд туршлага бий. НН цэвэр үлдэх нь чухал. Ингэснээр уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлж, ногоон улс төрийн хүрээнд асуудлыг шийднэ. Түүнээс НН шууд л УИХ-д суудал авч, Засгийн эрхийг барих бодолгүй. Эрх баригч намуудыг “ногооруулах” аргаар ногоон ардчилал бий болгохыг л бид зорьж байна.
-Та НН-ын дарга байхад буюу 2000 онд ИЗН-тай эв сэл болж сон гуульд оролцсон. Одоо түүнтэй нэгдэхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Тэр үеийн улс төрийн нөхцөл эгзэгтэй байсан. С.Зориг алагдсан, дүү нь улс төрд орж ИЗН-ыг байгуулсан учир шударга ёсны төлөө ажиллах нь гэж үзсэн. Улс төрийн тогтолцоо ха зайх чиг лэлтэй болсон. Тиймээс бид тэдний дэвшүүлсэн шинэ саналыг дэмжин, улс төрийн тогтолцооны төлөө үзэл баримтлалыг үл харгалзан хамтарсан. Өнөөдөр гэтэл С.Зоригийг егүүтгэсэн хэрэг илрээгүй, ИЗН энэ асуудлаар юм хийсэнгүй.
С.Оюун Гадаад харилцааны сайд байсан, төрд алба хашсан. Бохир улс төрд гар, хөлөө дүрж, тодорхой хэмжээгээр эрх барьж үзлээ.
-Дангаараа байвал НН амжилтад хүрэх үү?
-Д.Энхбат НН-ын дарга болсноороо л энэ намыг УИХ-д суудалтай болгочихсон юм биш шүү дээ. 1992 онд НН-аас Бямбаа гэдэг зохиолч Улсын бага хуралд сонгогдон ажиллаж байсан. Ингэж Парламентын нам болсон. Байгаль орчны улсын хороог тэр үед байгуулж, тэргүүн дэд даргаар нь манай намаас хүн тавьсан. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэлтэй хамтраад Парламентын эвсэл болсон.
Энэ утгаар би БОЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2000 онд “Иргэний зориг-Ногоон нам” эвсэл нэг суудал авсан. 2008 онд ИХН, МСДН, НН хамтарч “Иргэний эвсэл”-ээс нэг суудал авсан. Энэ эвслийн гэрээг ч, Улс төрийн намын тухай хуулийг ч Д.Энхбат зөрчсөн.
Анхан шатны байгууллагаар хэлэлцүүлээгүй, дараа нь гишүүдээ дуудаад “Хүчтэй болох гэж байгаа юм” гэсэн ухуулга хийсэн байна лээ. НН устаж үгүй болохгүй. Хэсэг хүн ИЗН руугаа явж болно. Бид цэвэр үлдэнэ.
-О.Бум-Ялагч, Д.Басандорж хоё рын ард Н.Энхбаяр байгаа. Гуравдагч хүчний орон зайг эзлэх гэсэн түүний зорилгод хоёр намын нэгдэл саад болох учир дотроос нь хагалах бодлого явуулаад байна гэсэн хардлага байх юм…
-Тэд өөрсдөө ийм улс төр хийдэг болохоороо л тэгж бодоод байх шиг. Би Н.Энхбаяр гуайг улсын Ерөнхийлөгч байсныг мэднэ. Түүнээс уулзаж, ярьж хөөрч ч байгаагүй. НН-аа авч үлдэнэ гэхээр л Н.Энхбаярын тал болчихож байгаа юм уу, хаашаа юм. Үнэхээр тэгж хардах баримт байгаа бол Д.Энхбат гаргаж ирээд, цагдаа шүүхэд хандах хэрэгтэй. Хуулийн байгууллагаар ший дээгүй асуудлаар хүнийг гүтгэж болохгүй.
Тиймээс бид түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Бид хувь хүний биш намын асуудал ярьж байгаа. “Тусгаар тогтнол” хөдөлгөөнд НН оролцохгүй. Биднийг урьсан. Гэхдээ “Бид дотроо зөрчилтэй байна. Үүнийгээ шийдсэний дараа холбогдох бай гууллагаараа яръя” гэсэн. Ер нь байгаль орчны бодлогоо баримталж ажиллана. Гуравдагч хүчний нэгдэлд орох албагүй.
Харин ч Иргэний эвслээ ажиллуулъя гэж бодож байгаа. Д.Энхбат үүнийг удирдаад юу ч хийгээгүй, үйл ажиллагаа нь зогссон. Сая биднийг дүүргийн намын даргаас чөлөөлсөн. Д.Энхбат биш дүүргийн гишүүд л үүнийг шийднэ. Дүрэм зөрчиж, компани удирдаж буй мэтээр НН-д хандаж байна. Ногоон үзэл баримтлалгүй, НН-аар дөрөөлж улс төр хийх гэсэн хүн юм гэж харж байна.
Тиймээс одоо танилаа, “bye bye” гэж байгаа юм. НН цаашид цэвэр улс тө- рийн хүчин байна. Хэнтэй нэгдэх, хэнийг намдаа авахаа бодох ёстойг ухаарлаа. Тэгэхгүй бол нам самраад хаячихдаг юм байна. Манай түүхэнд ийм зүйл гарч байгаагүй. “Форум” нэвт рүүлэг хөтлөөд, шударга царайтай хүн байхаар нь гайгүй юм болов уу гээд авчихсан чинь “гайтай юм” байж.
Одоо намын гишүүддээ “Та л өөрөө оруулж ирсэн” гээд зэмлүүлээд явж байна. Нэг хэсэг намайг Д.Энхбатаас мөнгө аваад НН-аа зарчихсан гэнэ лээ гэж ярьж байсан шүү дээ. Бид байгаль, экологийн төлөө тууштай ажиллах зорилготой. Парламентад суудалтай байсан ч, үгүй ч бид ногоон үзэл баримтлалынхаа төлөө зүтгэдэг.
-Д.Энхбат Иргэний эвслийг удирдаад юу ч хийгээгүй гэлээ. Та ННын даргаар олон жил ажиллахдаа юу хийсэн бэ? Таныг НН-ыг “унтуулсан” гэдэг шүү дээ.
-1990 онд байгуулаад 2008 он хүртэл даргаар нь ажилласан. Ардчиллын хүнд үед НН байгуулагдсан. Улс төр хийхэд хүнд орчинд ногоон үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Амар бай гаагүй. Тухайн үед бид ардчиллыг хөг жүүлэх чиг лэлээр ажилласан. Шинэ Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан. Ерөн хийлөгчийн тогтолцоотой байх төсөл боловсруулаад АИХ-ын бүх төлөөлөгчид хүргүүлсэн.
НН анх байгуулагдахдаа Монголын ну таг дэвсгэрийн 30 хувийг тусгай хам гаалалтад авахаар зорьсон. Одоо байгаль орчин ийм болно гэдгийг бид урьдчилан харж, ногоон улс төр бий болгохын төлөө цэвэр ажиллаж байсан. Ингэж онгон байгалиа хадгалснаар эко аялал жуулчлал хөгжинө, Монгол Улс дэлхийн байгалийн амьд лаборатори болно. “Ардчилсан холбоо” эвслийн үед 1998 онд Монгол Улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг бат луулж чадсан.
Энэ бол манай намын мөрийн хөтөлбөр. Түүнээс хойш энэ бодлогыг хэрэгжүүлээд, өнөө- дөр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ 23 хувьд хүрсэн байна. Үндсэн хуульд “Хүн экологийн аюулг үй орчинд амьдрах эрхтэй” гэсэн агуулгаар зургаан заалт оруулж чадсан. Эрх мэдэлгүй, ядуу байсан ч шударга ажилласан. Үүгээрээ бахархдаг. Намаа “унтуулсан” гэж ярьдаг л юм. Гэвч НН-ыг авч үлдсэн. Элдэв булхайд оролцдогүй байсан учир өргөн хүрээнд хөгжөөгүй.
-Та бүхнийг ногоон үзлийн төлөө гэхээсээ албан тушаалын ашиг сонирхлоор асуудалд хандаж байна гэж нөгөө тал чинь шүүмжилсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хувиа бодсон бол би аль хэдийнэ нэг намд ороод албан тушаалтай бол чих байсан. О.Бум-Ялагч, Д.Басандорж хоёр албан тушаалын төлөө, дарга болох гэж ингэж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ үнэндээ хэнд хэрэгтэй албан тушаал юм. НН-ын дарга нарт бусад том намын дарга шиг эрх мэдэл байхгүй. Намын дарга болж байгаа хүн мөнгө төгрөг олох, менежмент хийх гэх мэтээр их лай үүрнэ.
Судалгааны чиглэлээр ажилладаг учир надад цаг бага. Гэвч ННыг устгуулахгүйн тө лөө ажиллахаас аргагүй байна. НН-ыг хадгалаад хамгаалаад яваад буй нь байгалиа гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдсэнийг харуулдаг. Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэдэг шиг л болдог. Ядуу хүнд үнэн байхгүй гэдэг. Бид идэж уусан, сонгуулийн ченж гэх мэтээр элд вээр хэлүүлж үзсэн. Гаднын НН-ууд тэгж төсөл мөнгө өгөөд байдаггүй юм. Бид гадаад харилцаатай. Гадаад ертөнц МНН-ын хувь заяа хаашаа эргэхийг ажиглаж байгаа.
-Одоо дэлхийн улс төрд ногоон үзэл давамгайллаа. Орон зай байна. Хууль тогтоох хэмжээнд эрх мэдэлгүйгээр ногоон үзлийг хөгжүүлэх ямар замыг Та санал болгож байна вэ?
-Ногоон үзэл баримтлал дэлхийд хөлөө олсон. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад Ногоон намууд хамтран эрх барьж эхэллээ. Ногоон бодлого, улс төрийг хэрэгжүүлж байна. 1990 онд НН байгуулахад бидний үзэл баримтлалыг хүмүүс ойлгодоггүй байсан. Энэ хугацаанд алгуур ч гэсэн бид ногоон улс төр хийсэн, бүх шатны сонгуульд оролцсон. Одоо хүмүүс мэдэрч, ойлгож байна. Ногоон эдийн засаг, улс төр дэлхийд хүчээ авч байна. Ногоон улс төр хийх, НН сэргэх боломж одоо бий болсон.
Тиймээс байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарна, туг нь НН болно. Ногоон улс төрийг зөв хийе. Эхлээд эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Ард түмний экологийн боловсрол хангалтгүй байна. Ногоон үйл ажиллагааг доод төвшнөөс эхэлье. Татварын бодлогоор дамжуулж ногоон бодлого хэрэгжүүлж болно. НН 20 жил унтсан байж болно, одоо хадгалсан ногоон капиталаа сэргээж, хөгжүүлэх цаг болсон. Үйл ажиллагаараа НН-ыг тэргүүлэх хүчин болгоно.
С.Туул