Энэ хавар улс төр нэлээд “ногоорох” янзтай. 2008 оноос өмнө Монголын ногоон нам гэж тамга нь хатчихсан, улс төрийн хүчин гэж хэлэхэд зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд бэрх нам байсан. Харин энэ хавар тэдэнд моодонд орох боломж олдлоо. Гэхдээ ногоонтнуудын бодлого чамбайрснаас болж улс төр “ногоороод” байгаа юм биш. МНН-д зөв улс төр хийх хэмжээний ур дүй, мэдлэг туршлага ч алга. Тиймээс улс төр өөрөө ногоонтнуудаар оролдож, МНН-ын хашаанд сонгуулийн өмнөх шуурга дэгдээж орхив.
ХАЙРАН НОГООН НАМ
Ногоон нам 21 жилийн түүхтэй, улс төрийн бараг ууган хүчин. Өнгөрсөн хугацаанд унтаж л байснаас бус ургаж нахиалсан, нийгэм улс төрийг ногооруулж явсан цадиг үгүй уйтгарт намтрыг чирч гулдарсаар өдий хүрсэн. Улсын Бага Хуралд (1990-1992) нөхөр Бямбаа ганц суудал авсныг эс тооцвол УИХ-ын 2008 оны сонгууль хүртэл хууль тогтоох байгууллага тийш хүрэх ногоонтны зам балраад байсан билээ. МНН-ын байж байгааг харахаар хайран Ногоон нам гэж халагламаар болдог юм.
Байгальтайгаа шүтэлцээтэй аж төрсөөр ирсэн нүүдэлчин удмын монголчуудыг “ногооруулах” шиг амархан улс төр бий гэж үү? Экологи, шударга ёс, ардчилал, энх тайван гэсэн дөрвөн тулгуур зарчмын төлөө эвлэлдэн нэгддэг, амьдралд ойр үзэл баримтлалаараа улс төрийн бусад хүчнээс ялгаатай, олон нийтийн сэтгэл зүйг эзэмдэн дагуулах сайхан боломж дэлхий дээр зөвхөн ногоонтнуудад л байдаг аж. Харин манай улсын Ногоон нам улс төрийн өрсөлдөөнт талбарт орон зайгаа эзлэх бүү хэл, өөр хоорондоо эв нэгдэлгүй, ерөөс ногоон үзлийнхээ үнэ цэнэ, гол зорилгоо ч ойлголгүй 11 жилийг ардаа орхисон.
Намын байргүй, 2000 оноос хойш хурал хуйдаа ганц ч цуглаагүй, найман жи лийн турш тамга нь дарга Д.Басандоржийн цүнхэнд явсан МНН Улсын дээд шүүхийн бүртгэлээс хасагдахдаа тулж байсныг улс төр сонирхогчид андахгүй. Энэ үед УИХ-ын 2008 оны сонгуулийн буухиа эхэлсэн дээ. Иргэний нам байгуулах санаатай ч сачий нь дутсан Д.Энхбат их улс төрд хөл тавих гишгүүр хайн ногоонтны эгнээнд элсэж, МННын дарга болсон нь саяхан. МНН 16 жилийн дараа Д.Энхбатаар дамжуулж Парламентад нэг суудалтай болсон нь амжилт юм.
Энэ амжилт Д.Энхбатынх байв уу, Ногоон намынх юм уу гэдэг асуултад 2012 оны сонгууль хариулж өгөх байсан. Өнгөрсөн цаг дээр хэлэх шалтгаан байхгүй ч болж мэднэ. Ерөөсөө Ногоон намын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй болоод байна.
ИЗН ДЭЭД ЛИГТ ТОГЛОХ Л ГЭСЭН
МАН, АН Засгийн газарт хамтарсан энэ жилүүдэд улс төрийн газрын зураг дээрх улаан, цэнхрийг зааглаж асан хилийн зурвас бүүдийж байгааг анзааралгүй өнгөрч боломгүй. Сонгууль болдгоороо болно. Засгийн ажлыг улаан, цэнхрээр зааглан хувааж чадахгүйн зовлон МАН, АН-д бий. Улс төрийн хоёр гол хүчний рейтинг хол зөрүүгүй байгааг ИЗН ашиглахаар самбаачилж эхэллээ. ИЗН хөлбөмбөг тоглохоор, тэр дундаа дээд лигт МАН, АН-тай үзэхээр төлөвлөж байгаа.
Одоо ИЗН-д легионерууд хэ рэгтэй болсон. Легионер худалдаж авах наймааны оргил цаг сонгуулийн өмнөх жил тохиож буй нь дамжиггүй. МҮХАҮТ-ын дарга С.Дэм бэрэл твиттертээ ИЗНН-ыг дэмжиж байгаагаа илэр хийлээд “Би удахгүй улс төрийн сонголтоо хийнэ” хэмээн бичжээ. Түүний энэ мэдэгдлийн цаана ИЗН мишээж байх шиг. ИЗН-ын С.Оюун УИХ-д ганцаардаад, МНН-ын лидерийг ч урвуулж дөнгөв. Д.Энхбатаас гадна МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар мэтийн гоцлон тоглогчдыг ИЗН сонирхож байна.
Дараагийн Парламентад бүлэг байгуулчихвал ИЗН-ын дээд лигийн тоглолт эхлэх болно. Д.Энхбат л лидерийн нударга гаргаж МНН-аа ИЗН-д да гаар оруулж байна гэвэл эндүүрэл юм. Д.Энхбатыг Ногоон намд ирэхээс өмнө ч энэ хоёр нам ах, дүүгийн сайн харилцаатай, сонгууль бүрийн өмнө нийлье нэгдье гэсэн хэлэлцээг ил, далд явуулдаг байв. Харин Д.Энхбатын үед энэ яриа хөөрөө хоёр намын нэгдлийн гэрээний төвшинд ирлээ.
МНН дангаараа улс төрийн тавцанд олигтой амжилт үзүүлж чадахгүйг тэдний олонх дэндүү сайн мэдэж байгаа ч бүх гишүүн нь ИЗН-ыг үг дуугүй дагаад ханьсчихгүй янзтай. Төрийн ордонд нөгөөдөр өглөөнөөс үдэш хүртэл МННынхан, дараа нь ИЗН-ынхан шил даран хуралдана. Ногоонтнууд ИЗН-тэй нэгдэх эсэхээ эцсийн удаа шүүх тул халуухан хурал болох нь мэдээж. Тэд Төрийн ордны танхимыг таван цагаар “авчээ”. Харин ИЗН хоёр цаг л хүссэн байна.
БУУРИА САХИХ НОГООХОН НАМ ХУ НАМТАЙ ХАНЬСАНА
МАХН-ын XXVI их хурлын дараа өрнөсөн үйл явц МНН-ын эргэн тойронд өрнөх янзтай. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын буурийг сахигчдад ногоонтнууд олон талаар хань болж, Дээд шүүхийн шийдвэрийг хамтдаа хүлээн суух нь тодорхой болж байна. Ногоон намын ууган дарга Д.Басандорж, О.БумЯлагч тэргүүтэй нөхөд ИЗН-тэй нэгдэх шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Тэд нөгөөдөр болох намынхаа их хурлын үеэр цөөнх болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ИЗН-тэй нэгдэх байр суурьтай хэсэг нь ч өмнө гаргасан шийдвэрээсээ буцахгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
МНН-ын сүүлчийн их хурал халуун болно доо. ИЗ-НН-аас татгалзагсдыг эргэн тойрондоо жижиг на муудыг бөөгнөрүүлж буй МАХН хүлээж байгаа. МАХН Монгол ардын хувьсгалт нам нэрээр бүрт гүүлж чадахгүй бол тэдэнд 1990 онд үүсч байгуулагдсан, сонгогчийн саналын хуудаст гуравдугаарт бичигдэх Ногоон намын нэр юунаас ч үнэтэй болох нь гарцаагүй. МАН МАХН нэрээ өмчлөхөөр зүтгэж бай гаа шиг ИЗНН Ногоон намын нэртэй зууралдаж шүүх цагдаадаа тулж мэдэх л юм. Тэр цагт МНН-ын буурь сахигсад НН товчлолоо Ногоохон нам болгож өөрчлөө ч бил үү.
Сонгууль ойртож байхад юу эс болоо билээ. ИЗНН байгуулагдсанаар МАХН-ыг зүглэх ногоонтнуудын хөдөлгөөн ил болж, хайран ногоон үзэл улам бүр тарамдах болов уу. Өдгөө Н.Энхбаярыг тойрсон гуравдагчдын бөөгн өрөл үзэл бодол, байр суурийн нэгдэл гэхээсээ “миний найзын дайсан миний дайсан” гэдэг зарчмаар л оршиж буй. Тэнд уурхай руу буудаж байгаль хамгаалдаг хүмүүс ч бий. Хайран ногоонтнууд… Харин ИЗН ногоонтнуудад хэр ээлтэй байхыг нөгөөдөр 15 цагаас хуралдах ИЗНН-ын анхдугаар их хурлаас гарах шийдвэр, баримт бичгүүд харуулах биз ээ.