Пүрэв гаригийн чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийн нүсэр төслийг хэлэлцэж байв. Чухал хуульд манай гишүүд “ач холбогдол” өгөхийг хичээж байна лээ. Тэд өдөр цайны цаггүй сууцгаав. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. 14.20 цагт гишүүдийн ирцийг харуулдаг цахим самбарт 39 хүн бүртгэгдсэн байв. Тэднийг тооллоо.
Даргатайгаа нийлээд 28-уулаа хууль “машиндаж” байгаа юм. Эрүүл мэндийн салбарын санх үүжилтийн тогтолцоог ямар зохион байгуулалтад оруулахтай холбоотой зүйл заалт гишүүдийг цайны цагаасаа ийн хумслахад хүргэсэн юм. Байнгын хорооны саналаар бол эрүүл мэндийн даатгалын системийг бие даалгах ёстой гэдэг.
Харин салбарын сайд нь жилдээ 80 тэрбумаас доошгүй орлоготой сангийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээгээр зарцуулах эрхтэй үлдэхийн төлөөх тэмцэлдээнээс болж гишүүд маань цайны цагаа мартсан аж.
Э.Төр