УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш сураг алдарсан Эх орон намын дарга Б.Эрдэнэбат өчигдөр Төрийн ордонд ирлээ.
Улс төрийн намууд сонгуулиар мөнгө амлахгүй байх гэрээнд гарын үсэг зурах үед “ичээндээ орсон” Эх орон намын дарга ийнхүү гарч ирсэн юм.
УИХ-д суудалтай байсан намыг сонгуульд ялагдуулчихаад үүнийг нь буруутгасан гишүүдээсээ зугтаж явсан тэрбээр улс төрийн ертөнцөд эргэн ирэхээр шийдсэн бололтой. Шалтгаан нь сонгууль. Сонгууль хаяанд ирсэн болохоор урьдынх шигээ нуугдаж, зугтахаа больж, амьд байгаагаа сануулах шаардлагатай болсон биз.
Эх орон гэдэг нам ямар ч байсан сонгуульд оролцох бололтой дог оо. 2008 оны сонгуулиар тойргийн гадна үлдсэнээс нь хойш Төрийн ордонд түүний барааг хараагүй байсан билээ.