“Өнөөдөр” сонины энэ сарын 1-ний дугаарт “Монгол Улсыг цөмийн хог хаягдлын агуулах болгоно гэв үү” нэртэй мэдээлэл гарсны дагуу АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргасныг манай улсад суугаа АНУ-ын ЭСЯны вэб сайтад байрлуулжээ.
Уг мэдэгдэлд “АНУ, Монгол Улсын хоо ронд эрчим хүчний бодлогын талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж, нэн ялангуяа дахин сэргээгдэх эрчим хүчний технологи, цэвэршүүлсэн нүүрс, дэд бүтэц хийгээд иргэний зориулалттай цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хамтрах меморандумд 2010 онд гарын үсэг зурсан юм. Олон улсын цөмийн бодлогын Карнегийн бага хурлын үеэр АНУ-ын цөмийн энерги, аюулгүй байдлыг хариуцсан ажилтны хийсэн мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Түүний хэлсэн Монгол Улсыг цөмийн хаягдлын агуулах болгох тухай яриа буруу юм.
Бид монголчуудын цөмийн салбар дахь бие даасан идэвхтэй үйл ажиллагааг бүрэн дүүрэн хүндэтгэж үздэг бөгөөд энэ чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байдаг...” хэмээн дурджээ.