НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)- ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер манай Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт ирж байна.
Түүний айлчлал 15- ны өдөр дуусах бөгөөд Монголд байх хугацаандаа Ерөнхийл өгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, сайд Г.Занданшатар, С.Баярцогт, Х.Баттулга, Т.Ганди нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Мөн энэ сарын 12-14-нд манай нийслэлд болох Ази, Номхон далайн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр төвшний бодлогын зөвлөлдөх уулзалтын нээлтэд оролцож, нэгдсэн хуралдааныг даргалах аж. Уг уулзалтад далайд гарцгүй улс, хандивлагч болон түнш орнууд, олон улсын байгууллагуудын 100 орчим төлөөлөгч оролцоно.
Тэдний дотор зарим орны Засгийн газрын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга нар байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээнэ. 2003 онд Алматы хотноо болсон далайд гарцгүй болон транзит орнуудын сайд нарын хурлаас гаргасан хөтөлбөрийн биелэлтийг энэ уулзалтаар хэлэлцэх юм байна.
Транзит тээврийн бодлогыг сайжруулах, зам, тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад худалдааг дэмжих, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх зэрэг асуудлыг энэхүү хөт өлбөрт тусгажээ. Эдгээр чиглэлээр бүс нутагт ямар ахиц гарав, бэрхшээл юу байна, тэдгээрийг хэрхэн даван туулах, яаж хамтран ажиллавал зохистой талаар одоогийн уулзалтаар ярилцаж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа аж.
Тодруулга: АНДЭЗНК нь 1947 онд Ази, Алс Дорнодын эдийн засгийн комисс нэртэйгээр байгуулагдсан бөг өөд тус бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тэгш, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, бүс нутгийн орнуудын хоорондын болон бусад бүсийн орнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлж бэхжүүлэхэд нь туслах зорилготой, НҮБ-ын салбар байгууллага юм.
Комисс одоогоор 62 гишүүн улстай байна. Комиссын нарийн бичгийн дарга нарын газар Тайландын нийслэл Бангкок хотод байрладаг. Монгол Улс уг комисст 1961 оны эцсээр элсэж, Байнгын төлөөлөгчөө ажиллуулж буй. Одоо энэ үүргийг Тайландад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дашпүрэв гүйцэтгэж байна.
Хатагтай Ноэлин Хэйзер 2007 оны наймдугаар сараас Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр 1948 онд Сингапурт төрсөн. Сингапурын их сургуулийн магистр, Английн Кэмбрижийн их сургуульд нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Эмэгтэйчүүд, энх тайван, шударга ёсны төлөөх үйлсэд Ноэлин Хэйзерийн оруулсан хувьд нэмрийг үнэлж 2005 онд Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байв.