Польш, Литва, Украйн болон Монгол Улсын Гадаад харилцааны яамдын зөвлөлд өх уулзалт саяхан болж манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар оролцоод иржээ. Монгол Улсын Ерөнхийл өгчийг Польшид, Польшийн Сенатын маршалыг Монголд айлчлуулах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах талаар Польшийн талын холбогдох хүмүүстэй ярилцсан байна.
Энэ оны сүүлчийн хагаст Польш улс Европын холбоог тэргүүлэх гэж буй учраас тус Холбоотой Монгол Улсын байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар бас хөндсөн аж. Яг энэ чиглэлээр Литва улс ч дэмжлэг үзүүлэх болжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг гэж 136 орныг багтаасан байгууллага байдаг бөгөөд Литва улс сүүлийн хоёр жил түүнийг даргалж буй юм байна.
Энэ оны долдугаар сарын 1-нээс Монгол Улс уг байгууллагыг даргалах эрхийг гишүүн орнуудын хүсэлт санаачилгаар авах гэж байгаа аж. Бас нэг анхаарал татсан асуудал байсан нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлыг ирэх сард Монголд хийх юм байна.
Энэ байгууллагыг 2011 онд Литва тэргүүлж буй аж. Энэ байгууллага хэдийгээр “Европын...” гэсэн нэртэй ч үйл ажиллагаа нь дэлхий дахиныг хамардаг, хурлуудаараа дэлхийн улсуудын аюулгүй байдлын асуудлыг нухацтай хэлэлцдэг байна.
Түүний хурлыг хоёр дахь удаагаа Монголд хийх гэж буй нь Монгол Улсын нэр хүнд өсөж буйтай холбоотой гэж манай ГХЯ үзэж байгаа юм байна. Литва бол евростандартыг амжилттай хэрэгжүүлж Европын холбоонд элссэн улс юм. Монгол Улсын Ерөнхийл өгчийг ирэх зургадугаар сарын сүүл рүү Украйнд айлчлуулахаар тохиролцож айлчлалын бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцсан байна.