АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд оролцсон Аймгийн намын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр өндөрлөлөө. Оролцогчид өчигдөр намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь Бүлгийн гишүүдтэйгээ уулзсанаар арга хэмжээг хаав. АН 2008 онд анх удаа нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-д 20 гаруй суудал авч, Увс, Говь-Алтай аймгаас бусад аймагт УИХ-д төлөөлөлтэй болсноо Н.Алтанхуяг онцолж, хувь нэмрээ оруулсан орон нутгийн ажилтнууддаа талархжээ. Сар бүр 21 аймгийн намын удирдлагатай холбогдож, мэдээлэл хийдэг “Видео хурал”-д Зөвлөгөөнд оролцогчид бас суусан байна.