УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ц.Сэдванчиг нарын санаачилсан төслийг хэлэлцэж байлаа.
Тендерийн будилаан тойрсон маргааныг цэгцэлж, хариуцлага тооцох механизмыг чангалахаар төсөлд тусгасан аж.
Энэ үеэр тендерт ялагдсан компаниудыг шүүхдэхийг хориглох тухай санал гарав. Батж.Батбаяр үүнийг ихэд эсэргүүцэн “Шүүхээр маргаанаа шийдүүлэхээр Үндсэн хуульд тусгасан эрхийг хасаж болохгүй.
Сая ингэж ярьсан уу, би буруу дуулав уу. Жишээ нь, Ц.Нямдорж бид хоёр тендерт оролцоод би ялагдвал заавал шүүхэд хандана шүү” гэлээ.
Олон гишүүн дотроос мань сайдыг онцолсонд бусад нь ихэд хөгжив.