Тавантолгойн ордыг ашиглах талаар УИХ-аас гаргасан тогтоол, ҮАБЗ-ийн шийдвэрийн хэрэгжилттэй танилцах явцдаа Ерөнхийлөгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт нэгэн шаардлага тавьсан.
Төрийн тэргүүний онцолж санаа зовсон асуудлын нэг нь дэд бүтэц, цахилгааны V эх үүсвэр байлаа. Энэ талаар Хүрэлээ сайдаас асуухад нөгөөх нь “Энэ миний хариуцах асуудал биш л дээ” гэв.
Гэтэл Ерөнхийлөгч “Чи Хэрэг эрхлэх газрын дарга юм байгаа биз дээ.
Тиймээс мэдэх ёстой” хэмээн шахав. Хэрэг эрхлэх газрын дарга мэдээд хариулж санааг нь амраасан.