УИХ-аар хэлэлцэж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр мэдэгдэв.
Тус хуулийн 24.2 дугаарт “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйлчилгээ үзүүлэх заавар, санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэснийг “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан эрх бүхий байгууллага батална” хэмээн өөрчлөх шаардлагатай гэж тэрбээр ярив. “Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд, түүндээ зориулж өөрөө санхүүжилт олгоод эхэлбэл Эрүүл мэндийн яам өөрийнхөө эрх ашигт л нийцүүлж ажиллана.
Танил талдаа үйлчилнэ. Иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай үзүүлж чадахгүй. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тогтол цоонд даатгуулагчдын оролцоо, хяналт чухал. Эрүүл мэндийн салбар муу байвал даатгуулаг чид л хохирдог” гэж С.Ганбаатар хэлсэн.
Эрүүл мэндийн даатгалын санд 86 тэрбум төгрөг төвлөрч байгаа. Тэр мөнгөний дийлэнхийг ажил олгогчид төлж байгаа учир захиран зарцуула хад хяналт тавих эрхтэй гэж тэрбээр үзэж байгаа юм.
Э.Энх