Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар хатагтай Мадлен Олбрайт манай улсад 2011 оны дөрөвдүгээр сарын 20-22 айлчилна. АНУ-ын Төрийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр өдгөө тус улсын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж буй. Хатагтай М.Олбрайт айлчлалынхаа хүрээнд эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гүйцэтгэх засаглалын тэргүүний зочин хатагтайг хүндэтгэн пүрэв гаригт үдийн зоог барина. Энэ өдөр М.Олбрайт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзаж, санал солилцох юм. Хатагтай М.Олбрайт энэ сарын 21-ний пүрэв гаригт Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” хэмээсэн лекц уншина