“Хүний хөгжил” сангаас өнгөрсөн жил оюутнууд ын сургалтын төлбөрт 500.000 төгрөг олгохоор болсон ч өнөө хэр бүрэн өгөөгүйгээс багагүй хэл ам болоод байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур сургуулиудад 40 сая төгрөг шилжүүлснээс хойш дахин мөнгө нэмж олгоогүй байна. Зарим оюутан харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн ажилтанд өргөдлөө хугацаанд нь өгөөгүйгээс тэдний төлбөр саатсан аж.
Тэдний нэрийг аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Сургалтын төрийн санд ирүүлсний дараа бүрэн шилжүүлэх гэнэ. Төгсөх ангийн болон орой, эчнээ ангийн оюутнуудад 500.000 төгрөг олгохгүй гэж байсан ч энэхүү шийдвэрээ эргэн харахаар болжээ. Эдгээр оюутны талаар судалгаа гаргаж, сургуулийн за хиргаанаас нь тодорхойлолт авсны дараа шийдэх юм байна.
Одоогийн байдлаар хэчнээн оюутны мөнгө сургуулийнх нь дансанд орсныг хэлэх боломжгүй гэж БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ажилтан өгүүлэв.
С.САРАНТУЯА