Монголын уул уурхайн салбарт ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээ хийх аргачлалтай боллоо. “Уул уурхайн эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээ хийх аргач лал боловсруулах төсөл”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, Канадын Саймон Фрей зерийн их сургуулийнхан хамтран хэрэгжүүлжээ.
Тэд энэ чиглэлээрх олон улсын туршлага, удирдамжид тү шиглэн уг аргачлалыг бо ловсруулснаа хол богдох яам, аж ахуйн нэгжүүдэд өчиг дөр танилцууллаа. “Ийм аргачлалтай болс ноор Мон голд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос өмнө тухайн төс лийн учруулж болох нөлөөллийг тогтоож, түүнээс сэргийлэх боломж бүрдүүлэх юм.
Ийм үнэлгээг бүх салбарт хийж болно. Энэ удаа манай улсад уул уурхайг онцолж байна. Гар аргаар ашигт малтмал олборлогч болон албан бус уул уурхай нь хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг учир сөрөг нөлөөг нь тодорхойло ход түвэгтэй.
Тиймээс эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээний аргачлал хэрэгтэй” гэж төслийн зөвлөх Ц.Содномпил ярив.
Э.Оргил