Сүхбаатарын талбайд гэрээ ачиж, морио унан нүүж ирсэн хөдөөгийнхнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид талбайгаас гаргалаа.
Гэхдээ энэ нь бүр биш түр гэнэ. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо”-ныхон цагдаа нарын шаардлагыг олон үггүй хүлээн авч, “Эх орон-Тусгаар тогтнол Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй ард түмний их хуралдайд зайгаа тавьж өгсөн нь тэр аж.
Уг хэлэлцүүлэг дууссаны дараа С.Жавхлан, Г.Мөнхбаяр нар морьдынхоо тоог нэмж, дахин төв талбайд авчрах юм байна.
Х.Эрхэм