Катар Улсын Олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Халед Бин Мохамед Аль-Аттия Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХний сайд Д.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар Катарын сайдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Мөн нэрт эдийн засагч, Перу Улсын “Эрх чөлөө, ардчилал” хүрээлэнгийн тэргүүн Эрнандо де Сото манай улсад айлчилж байна.
Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Монгол Улсад хийсэн судалгааныхаа дүнг Эрнандо де Сото танилцуулж, бүрэн хэмжээний төсөл хэрэгжүүлэх арга замын талаар тэд санал солилцжээ.