Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, дэн буудлуудыг хаах шийдвэр гаргасан. Энэ дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгаж, 228 зөрчил илрүүлсэн байна.
Шалгалтад хамрагдсан буудлуудын хаяг, гадаад, дотоод өнгө төрх, өрөөний тохижилт, эд хогшил нь шаардлага хангаагүй, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж хэвшээгүй, ор, дэрний цагаан хэрэглэл нь стандартад нийцэхгүй байсан аж.
Иймд дээрх газруудын үйл ажиллагааг ирэх тавдугаар сарын 1-нээс хаах шийдвэр гаргажээ. Тус дүүрэгт 92 зочид буудал, 85 дэн буудал үйл ажиллагаа явуулдаг юм байна.
С.АЗ