Сүхбаатарын талбай дээр ойрд хүүхэлдэйн театрын тоглолттой. Өнгөрсөн долоо хоногт гавьяат жүжигчин С.Жавхлан, иргэн Г.Мөнхбаяртай хамтарч “Төв талбайд адуу манасан нь” хэмээх жүжиг тоглосон бол одоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар “Их хуралдай” нэртэй тоглолт дэглэж байна. Тэдний аль аль нь хүүхэлдэйнүүдээ хө- дөөнөөс хөлсөлж авчирчээ. Арга ч үгүй биз. Арай илүү мэдээлэлтэй хотынхон гар хөлөө утсаар дөнгөлүүлж, хүүхэлдэй болохыг хүсэхгүй учраас тэд малчны хот, малын зах, юу хийхээ олж ядсан сумын төвийнхнөөс хүүхэлдэйнүүдээ сонгож авчирчээ. Экс Ерөн хийлөгч угаас утсан хүүхэлдэйгээр наадаж сурсан хүн.
Шар хар, тарган туранхай, өндөр нам, нарийн бүдүүн, материал хайрлахгүй урласан, өөдөс зүйж хийсэн гээд янз бүрийн хүүхэлдэйн бүхэл бүтэн музей болохоор цуглуулга түүнд бий. Алиных нь утсыг хэзээ татаж, хэдийд сул лахаа сайн мэднэ. Төрийн өндөр алба хашиж явахдаа урласан зарим хүүхэлдэй нь амилж, одоо өөдөөс нь цор цорхийж байгаад тэрбээр тун ч бухимдуу явдаг. Түүнийгээ ч өөрийнхөө телевиз, сониноор илэрхийлж байв. Одоо найруулж буй жүжигт нь тоглож байгаа хүүхэлдэйнүүд нь амилахгүй, үг хэлж, гар хөлөө хөдөлгөдөг болсон ч өөдөөс нь шороо цацахгүй гэдэгт итгэлтэй байгаа юм байлгүй дээ, наадаж хашрахгүй байхыг бодоход. Түүний хүүхэлдэйнүүдийг Ц.Шинэбаяр тэр гүүлж, Г.Уянга тоглолтыг нь оройлдог. Н.Бат цэрэг, П.Давааням, Д.Нинж нарын зэрэг туслах дүрийнхэн бас бий. Тэд уржигдрынхаа тоглолтоор Төрийн ордныг тойрч, УИХ-ын Тамгын газрын Ажлын албаны даргад шаардлага гардуулав.
“УИХ-ыг тараа”, “Засгийн газар огцор”, “Оюутолгой, Тавантолгойн гэ рээг цуцал” гэх мэт үгтэй сүржин лоозон барь жээ. Бас “МҮОНРТ-ийг хяналтдаа авна” гэж сүрдүүлэв. “Гал үндэстэн, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий орыг авч, төв тал - байд барьсан гэрт нь одоо толгой хоргодож буй “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн дахин 20 гэр нэмж барихаар цамнаж байна. Улаанбаатар хотыг уг нь гэр хорооллоос салгах гэж дээр доргүй хүсэж, зорьж байгаа юмсан. Гэтэл тэртэй тэргүй жижигхэн төв талбайгаа гэрээр дүүргэнэ гэдэг нэг л биш ээ. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар арай Улаанбаатарыг эсгий гэртэй хот болгохыг зорьж, С.Жавхлан, Г.Мөнхбаяр нар бүүр малын хороо, малчны өвөлжөө засах гээд байгаа юм биш биз. Хотын ногоон бүсээс малчдыг нүүлгэх гэж хэдэн жил “дайтаж” байхад мөнгөний төлөө улайрсан хүмүүс одоо бүр бүхэл бүтэн улсынхаа төв талбайг адууны хомоолоор дүүргэж, малын хороо болгов.
Үүндээ сэтгэл нь хана сангүй, морьтнуудынхаа тоог нэмээд эргэж ирнэ хэмээн сүрдүүлж байх чинь юу билээ. УИХын эрхэм гишүүн Ц.Шинэбаяр гэр ачсан машин тал байд оруулахаар автозамын хөдөлгөөн хааж, шаардлага тавьсан цагдаа нарт “УИХ-ын гишүүн миний бүрэн эрхэнд халдлаа” хэмээн томорчээ. Хэмжээгүй эрхт хаан шиг хүссэн бүхнээ биелүүлж, яахаас ч буцахгүй аашлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх үү. Дорнодын ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлж түүнийг хууль тогтоох засаглалд илгээхдээ тийм эрх өгөөгүй л байлтай. Хүүхэлдэй үг хэлж, үйл хөдөлгөөн хий дэггүй болохоор утсыг нь хэн татаж, өмнөөс нь хэн ярьж байгааг олон нийт мэднэ. Монголын ард түмэн жагсаал цуглаан дагаж дарвидаг, хүүхэлдэйн жүжигт хууртдаг гэнэн жаал байхаа хэдийнэ больж, элдэв юм үзсээр эрийн цээнд хүрснийг найруулагч, дэглээчид нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж яваа бололтой. “Шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэх сүрдүүлэг моодноос гарсан шүү дээ. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулсан цуглаанд мандаттай 600 гаруй хүн оролцсон гэх болов ч тэр нь хоёр гурав дахин хөөргөсөн тоо гэдэг нь талбайд цугласан хүмүүсээс харагдана.
Түүгээр өнгөрч яваа сониуч хүмүүс, талбайд хүнтэй уулзахаар цаг болзсон эрхмүүдээр тэд хүнийхээ тоог олшруулж харагдуулахаар чармайх нь хөөрхийлөлтэй. Мөнгийг нь авчихсан болохоор гол үйл явдлынх нь үеэр харагдахгүй бол болохгүй гэсэн хүмүүс л тэнд хөшилдөх аж. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан ЦЕГ-ын нэгэн ажилтны хамаатан С.Жавхлан, Г.Мөнхбаяр нарын зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон морьтнуудын дунд байжээ. Уг цагдаа тэр тухайгаа “Чи энд юу хийж яваа юм бэ. Хариач” гэхэд “Мөнгийг нь авчихсан юм чинь шууд хаяад явж яаж болох вэ. Хэд хоног харагдчихаад явна аа” гэж байгаа юм” хэмээн ярив. Жагсаалын үнэн нүүр царай ийм. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд “Жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэл бэрээр албадахгүй байх үүрэгтэй” гэж заа жээ. Нэгэн цагт гүйцэтгэх, хууль тогтоох за саг лалыг тэргүүлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийл өгчөөр сонгогдож, төрийн тамга атгаж явсан хүн хуулийг дагаж мөрдөхийг олон түмэнд биечлэн үзүүлж, үлгэрлэж байх учир тай. Гэтэл харин эсрэгээрээ, хууль надад хамаагүй гэсэн шиг аашилж байх юм. Авлигачдыг ард түмний шүүхээр оруулна гэнэ ээ.
Ард түмний шүүх гэж юу хийж, яадаг газрыг нь мэдэх хүн алга. “Олигархиудыг уст - гая, авлигачдыг цээрлүүлье, УИХ-ыг та раая, Засгийн газрыг огцруулъя...” гэх эцэс төгсгөлгүй шаардлагынхаа эцэст юу хүснэ вэ. “Хэлж ярьж байгаа үг, хийж буй үйлдлээс нь цус үнэртэж байна” хэмээн хүмүүс болгоомжилж байна. 2008 оны долдугаар сарын 1-нийг хэн ч хүсээгүй. Тийм зүйл холуур өнгөрөг хэмээн хэн хүнгүй ханцуйндаа залбирч яваа. Авлигачдын загалмайлсан эцэг гэж хэнийг ард түмэн нэрлэдгийг бид сайн мэднэ. Өөрийнхөө төрүүлж, өсгөж бойжуулан эрийн цээнд хүргэсэн авлигыг, төрд шургалсан олигархийг өөрийнхөө гараар үгүй хийе гэж байгаа бол болж байна. Тэгэхийн тулд Н.Энхбаяр таныг өөрийнхөө толгойд эхлээд олс угла гэж “таны хүүхдүүд” шаардана. Тэгж чадах уу.