Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хур лын тов гарсан тухай өмгөөлөгч Алан Жонс Гадаад харилцааны яаманд мэдээлсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-Удтал хүлээсэн давж заалдах шатны шүүх хур лын тов гарчээ. Английн шүүхээс мэдээлэл ирүүлсэн үү?
-Английн “Court of Magistrate of Westminster” шүү хээс бидэнд албан ёсоор мэдээлэл ирүүлээгүй. Харин өмгөөлөгч Алан Жонс, Мак Дональд нарт тав дугаар сарын 13-нд шүүх хурал болно гэсэн зар хүргүүлсэн тухай тэд бидэнд мэдэгдлээ. Өөр ямар нэгэн тайлбар, мэдээлэл ирүүлээгүй.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гартал хурал долоон удаа хойшилж байсан. Энэ удаа бас олон удаа хойш - лохыг үгүйсгэх аргагүй. Та бүхэн хууль зүйн үндэслэлтэй, хангалттай баримт гаргаж өгч чадсан уу?
-Өмгөөлөгч Алан Жонс шүүх хурал хойшилж болзошгүй гэсэн захиа ирүүлсэн байна лээ. Б.Хурцыг хувь хүн талаас нь бус Монгол Улс төрийн өндөр албан тушаалтнаа суллаж, эх оронд нь авчрах талаар хөөцөлдөж байгаа. Түүнийг саатуулсан даруй Ажлын хэсэг төрийн өндөр албан тушаалтнаа эх оронд нь авчрах үндэслэлээ гаргасан. Энэ үндэслэлээ өөрчлөөгүй. Харин нэмж шаардлагатай баримт өгсөн. Манайхаар бол дүүргийн шүүгч Парди “Германы талд шилжүүлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бол долоо хоногийн дотор давж заалдах эрхтэй” гэсэн шийдвэр гаргасан. Тэр хүн шийдвэрээ гаргахдаа маш их эргэлзэж байсан. Хэрвээ хангалттай нотлох баримт байсан бол анхан шатны шүүх хурлыг долоон удаа хойшлуулах шаардлага байхгүй. -
Энэ удаагийн хуралд хэн хэн оролцох вэ?
-Одоогоор хэн нэгнийг оролцуулах талаар товлоогүй байна. Лондонд Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор нар байгаа. Тэд оролцоход хангалттай болов уу. Хурал дөхөөд ирэхээр Ажлын хэсэг хуралдаж энэ талаар ярилцах болно. -Б.Хурцын эхнэр хоёр хүүхэдтэйгээ Лондонд байгаа юу. Визийг нь сунгаж өгөхгүй байна гэсэн мэдээлэл ирж байсан? -Лондонд байгаа юм билээ. Учир байдлаа хэлээд визээ сунгуулж байгаа гэсэн.
-Английн шүүх Б.Хурцыг батлан даалтад гаргах хүсэлтийн хариуд боломжгүй гэсэн хариу өгдөг. Ямар учраас батлан даалтад гаргах боломжгүй гэдэг юм бол. Д.Энхбат агсныг улс дамнуулан хулгайлсан хэрэг Английн шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа юм болов уу?
-Шүүх хурлын үеэр Д.Энхбат гэдэг хүний талаар огт ярихгүй байгаа. Ярих ч үндэс байхгүй. Европын холбооны орнуудад Б.Хурцыг саатуулах тухай мэдээлэл ирсний дагуу тэд саатуулсан. Саатуулсныг нь бид хууль бус гэж үздэг бол тэд хууль ёсны гээд байгаа. Хууль ёсны гэж үзэж байгаа үндэслэл, батлан даалтад гаргахгүй байгаа шалтгаанаа тайлбарладаггүй. Өмгөөлөгчөөр дамжуулан хоёр удаа батлан даалтад гаргах хүсэлт гаргахад зөвшөөрөөгүй. Яагаад гэсэн асуултын хариуд “Бид тайлбарлах алба байхгүй” гэдэг. Давж заалдах шатны шүүх хурлын тов гартал бид дахин хүсэлт гаргаагүй.
-Давж заалдах шатны шүүх хурлаас Б.Хурцыг Германы талд шилжүүлнэ гэсэн шийдвэр гаргавал Ажлын хэсэг ямар арга хэмжээ авах вэ. Хэрвээ эх орон руу нь буцаах шийдвэр гаргавал Б.Хурцыг Д.Энхбатын амь насаа алдсан хэрэгт холбогдуулан шалгах болов уу?
-Давж заалдах шатны шүүх нааштай хариу гаргана гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталбал дараагийн шатанд давж заалдах тухай ярих байх. Түүнийг Монголд ирсний дараа хууль хяналтын байгууллага асуудлыг хэрхэн шийдэхийг би хэлж мэдэхгүй.