Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотноо бразил жюүжицүгийн “American Cup” дөрөв дэх удаагийн тэмцээн болж, манай улсаас дөрвөн тамирчин оролцон хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ.
-100 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэ дөрөв, 82 кг-д “Хилчин”- ий бөх Одсүрэнгийн БолдЭрдэнэ тав ялж тус тус аваргалсан бол 88 кг-д “Хүч”-ийн Г.Эрдэнэбаяр хоёр хожин хүрэл медаль зүүлээ. Тавдугаар сарын 20-нд халз тулаан хийхээр АНУ-д бэлтгэлээ базааж буй самбо, жүдо бөхийн ОУХМ Д.Мөнхбаясгалан тэмцээнд оролцсон монгол тамирчид дээрээ очиж, заавар зөвлөгөө өгөн дэмжсэн байна.
Манай бөхчүүд СанФранцискод гурав хоног бэлтгэл хийгээд энэ сарын 5-нд эх орондоо ирэх аж.