Тавантолгойн хувьцааны сургаар 28.000 байсан Монголын аж ахуйн нэгжийн тоо өдгөө 50.000 хол давжээ. Тэдгээрийг ердөө 2700 хүн удирддаг. Ийм мэдээллийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, гишүүн Б.Батбаяр нар өчигдөр сэтгүүлчдэд өгөв. 50 мянга гаруй компанийн талаас илүү нь татвар төлдөггүй.
Нэг захирал 20-30 компани ч байгуулаад амжиж. Компани байгуулж худалдах ханш 500 мянгаас эхэлсэн бол одоо хэдэн саяар үнэлэх болсон гэнэ. Энэ мэтээр хууль бус, ашиг хонжоо харсан үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах Тавантолгойн хувьцааг нийт иргэддээ эзэмшүүлж, тус бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэх санаачилгыг тэд гаргаж тавилаа. Ингэснээр компанийн эзэд хохирохгүй аж.
Учир нь тэд Монгол Улсын иргэнийхээ хувьд 1072 ширхэг хувьцаа эзэмшинэ хэмээн Я.Батсуурь ярьж байна. “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн боловсруулсан УИХын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 тоот тогтоолд өөрчлөлт оруулах төсөлдөө санал авахаар Я.Батсуурь, Б.Батбаяр нарт Засгийн газарт хандаад байна.
Э.ТӨР