Н.Энхбаяр нар “Ард түмний шүүх” гэгчийг байгуулав. Түүгээрээ дургүй хүмүүсээ яллах аж. Тэдний нэг нь Э.Бат-Үүл болжээ. 15 олигархийн дунд ч Үүл гишүүний нэр тууж явааг хараад олон хүн гайхаж байгаагаа нуусангүй. Их хуралдай гэгчээс УИХ-д ирүүлсэн бичигт нэр бүхий гишүүдийг огцруулахыг шаардаж. Тэгээгүй тохиолдолд Ард түмний шүүхэд дуудах юм байна. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэр гийн шинжтэй оролд ло гыг анх “илчилж”, ганцаар тэмцэж буйд нь хорсохдоо тэр шүүх гэгчдээ дууд сан юм байх. Энэ та лаар Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариулт авав.
-Таныг “Ард түмний шүүх” гэгчдээ дууджээ. Ямар бодолтой явна вэ?
-Монголчууд жагсдаг, цугладаг. Гэхдээ Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүс ард түмнээ төрийн эсрэг гэмт хэрэгт турхирч байсан түүх Монголд байгаагүй. Үүнийгээ хувьсгал гээд байгаа юм, тэд. Монголд ямар хувьсгал хэрэгтэй гэж. Монголыг баялаг ихтэй гэнгүүт л ийм увайгүй, цайчихсан улс төрийн тэмцэл өрнөөд байгаа юм. Н.Энхбаяр ямар ч үнээр хамаагүй зорилгодоо хүрч гэмээнэ Монголд ардчилал устахаас гадна төрт ёс үгүй болох аюултай гэдгийг би “Өнөөдөр”-т ярилцлага өгөхдөө сэрэмжлүүлсэн. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг.
Гадаадын санхүүчдийн тусламжтайгаар төрийн эрх мэдлийг булаагаад авчихсан хүмүүс захиалагчдынхаа хүслийг биелүүлэхгүй бол өөр хэсгийг нь дахиад гаднынхан санхүүжүүлнэ. Тогтворгүй, ардчилсан бус орнуудын түүх ийм л байдаг шүү дээ. Хүчээр төрийн эрхийн төлөө тэмцэлдэж цус урсгасан улс хэлэлцээрийн ширээний ард сууж чадахгүй. Заавал төрийн хэрэгт оролцох гээд байгаа юм бол парламентын дээд танхим байгуулахын төлөө хамтраад ажиллая.
Ийм л юмнаас болгоомжлох болсон учраас хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санааг гаргаж тавьсан. Тэгээд ярилцъя гэхээр үгүй ээ, төрийн эрхийг хүчээр авна гээд дайраад байх юм. Энэ хүмүүсийг ер ойлгохгүй нь. Ийм байр суурьтай байсны маань төлөө намайг ард түмний шүүхээр яллах юм гэнэ лээ. Цаазлах юм байх аа. Хэн дуртай нь ингээд шүүх байгуулаад байж болох уу. Ленин анх “онцгой комисс” гэх ард түмний шүүх гэгчийг байгуулж харгислал явуулж байсан.
Хятадын соёлын хувьсгал ч гэсэн тийм л байсан. Яаж болдог юм бэ. Төрийн эрхийг хууль бусаар авахаар энэ хүмүүс бүр шийдчихээд байхад Засгийн газар арчаагүй ажиллаж байна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ тийм хандлага гаргах аваас хуулийн бүхий л арга хэмжээг авах ёстой. Тэгж чадахгүй Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. УИХ түүнээс сэргийлж чадахгүй бол тарах ёстой. Тэгээд ард түмэн ардчиллаа хамгаалдаг төрөө шударга сонгуулиар байгуулах зам бий.
-Улстөрчийн хүн чанарын тухай асууя. Улс төр өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол ядах юмгүй зайгаа тавиад өгнө гэж Ц.Нямдорж сайд ярьж байсныг санаж байна. Та тэгж чадах уу. Н.Энхбаярын хувьд бол ямар ч үнээр хамаагүй улс төрд “ясаа та вих”-аар үзэж байгаа бололтой.
-Чадахаар барах уу даа. Тэгж чаддаг байх хэрэгтэй. Ард түмэн итгэж найдсан үедээ хүссэн албанд нь хүргэлээ. Цаг нь болоод буулгалаа. Өөр юу хэрэгтэй юм. Үнэхээр харамсаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхдаа “Үндсэн хуулиа дагна шүү. Мөрдөнө шүү. Үндсэн хуулийн бус аргаар ажиллахыг тэвчихгүй шүү” гэдэг үгийг Н.Энхбаяр улиг болтол, дөжиртөл хэлдэг байв.
Одоо Үндсэн хууль хамаагүй гэж юу яриад байгаа юм. Олигархийн загалмайлсан эцэг олигархитай тэмцэнэ гэж юу яриад байгаа юм бэ. Энэ хүний шунал ер бусын юм байна. Ийм шуналтай, түүнийгээ ил тод зарласан, зарлах хүн Монголын түүхэнд байгаагүй, байх ч үгүй байх. Н.Энхбаяр байж болшгүй үлгэрийг өөрийн биеэр үзүүлж байна. Би үнэхээр харамсаад, гайхаад барахгүй байгаа юм. МАН энэ хүндээ боломжийн ажил өгөөд явуулчихгүй яав даа гэж ч бодож үзлээ.
“Би ядуу байсан ч гэсэн жаргалтай байж. Хүчирхийлэл хэрэггүй юм байна” гээд дарангуйлагчдад хүүгээ алуулж, охиноо хүчиндүүлсэн Кыргызийн нэг авгай телевизээр яриад уйлж байсныг би харж байсан. Манай ард түмэн хүчирхийлэлд автах ялтай хүмүүс биш. Н.Энхбаяр үүнийг ойлгох ёстой. Бидний өмнө зөндөө асуудал бий ч монголчууд урагшаа явсаар л байгаа.
Го.ЭНХТӨР