УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хилийн боомтын талаар болон гамшгийн үед төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцжээ. Манай улс хилийн 29 боомттой. Боомтын асуудал өөр хэд хэдэн салбартай холбогддог учраас энэ талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого хэрэгтэй гэж Засгийн газар үзжээ.
АН-ынхан төслийг дэмжсэн аж. Боомт нээх, хаах, ажиллах горим, санхүүжилт зэргийг уг бодлогоор зохицуулах гэнэ. Тус Бүлгээс долоон хүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Сонгуулийн хуулийн тухайд пропорциональ элемент агуулсан холимог тогтолцоог дэмжсэн хэвээр гэдгээ АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг илэрхийлсэн
С.УУЛ