Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй. Нэмэлт, өөрчлөлтийн зарим заалтыг МҮЭ-ийн холбооны ерөн ийлөгч С.Ганбаатар эрс эсэргүүцэж байгаагаа өчигдөр илэрхийллээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын хуулийн 24.7-д оруулах гэж буй шинэчилсэн найруул ыг эрүүл мэндийн даатгал төлөгчдийн өмнөөс эсэргүүцэж байна. Энэ нь эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн эргээд эмнэлгийн байгууллагад хариуцлага тооцуулах, хяналт тавиулах эрхээ хасуулахад хүргэх, эрүүл мэндийн тогтолцоог унагах, иргэд, эмнэлгийн ажилчдыг хохироох заалт юм.
Эмч, сувилагч нарыг урамшуулах, цалинг нь нэмэгдүүлэх, өвчтөн, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зардалд хэрэглэх ёстой эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар хуульчлах гэж байгаа учраас би С.Ламбаа сайдыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Даатгал төлөгчдийн дунд “Эрүүл мэндийн даатгал төлөх нь зөв үү, Эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг уу” гэх мэт асуулттай асуулга явуулна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар бэлтгэж байна” гэв.
Б.Энх