Тэрбээр сүүлийн үед телевизийн камер харахаараа жаахан “айдаг” болсон байна. “Та тэр хуулийн тэдийн тэд дэх заалтыг хэлнэ үү” хэмээн NBS телевизийнхэн гишүүдийг шалгах болсон юм л даа. Мань эр энэ шалгалтад нь бүдэрч орхисон юм билээ.
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр Иргэний танхимд хэлэлцүүлэг болох үеэр тэрбээр энэ талаар гомдоллосон.
“Саяхан нэг телевизийн сэтгүүлч ингэж асуугаад микрофоноо аманд тулгасан. Хэдэн 100 хуулийн хэдэн мянган заалтыг яаж цээжлэх юм бэ” гэлээ.
Уг нь тухайн сэтгүүлч хэлэлцэж буй төслийн анхаарал татах заалтыг л асуусан юм билээ л дээ. Өчигдөр түүнээс ярилцлага авахаар нэгэн телевизийн сэтгүүлч дөхөөд очтол “Шалгалт биш биз” хэмээн сандрав.
“Үгүй ээ, өөр сэдвээр яриа авах гэсэн юм” гэж хэлэхэд нь сая нэг уужирна лээ.