Төрийн албаны зөвлөлийн ээлжит хурал даанаар авч хэлэлцсэн асуудлын нэг нь Стандартчилал хэмжил зүйн (СХЗГ) газрын зарим ажилтны гаргасан гомдлын мөрөөр Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газартай хамтран тус газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай байв. Хуралдаанаар уг шалгалтын комиссын дүнг хэлэл цээд төрийн албаны хүний нөөцийн удирд лагатай холбоотой асуудлаар хууль зөрчиж томил гоо хийсэн СХЗГ-ын даргын болон тус газрын дэр гэдэх Салбар зөвлөлийн тушаалыг хүчингүй бол гохоор шийдвэрлэлээ.
Учир нь дээрх томилгоогоор тө рийн үйлчилгээний ажилтныг төрийн за хир гааны ажилт наар, гэрээгээр ажиллаж бай сан хүнийг удирдах албан тушаалд тус тус томилж, тө рийн ал банд ажилласан жилийг нь худал тооцож, цалин олгох зэрэг хууль бус үйлдэл хийж байжээ. Төрийн албаны зөвлөлөөс СХЗГ-т 2008 онд шалгалт хийхэд дээрх зөрчлүүд мөн илэрч байсан гэнэ.
Тиймээс СХЗГ-ын дэргэдэх Салбар зөвлөлийг татан буулгаж, Төрийн ал баны тухай хууль тог тоомжийг удаа да раа зөрчсөн СХЗГ -ын даргын үүрэг гүй цэтгэгч Г.Энхтайванд сахилгын арга хэм жээ авахуулах саналыг Засгийн газарт хүр гүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн олон хүнийг хууль бусаар томилж, цалин хөлсийг бу руу тогтоосон тул уг хэргийг дахин нарийвчлан шалгах хүсэлтээ Төрийн албаны зөв лөлөөс Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.
Р.Оюун