50 cent шинэ клип хийж дууссан тухайгаа мэдээлжээ. Сонирхолтой нь “Миний гарал” гэх дуу - гаа рэппер “Монгол боол” гэсэн давхар нэртэй хэмээн танилцуулж байгаа бөгөөд үүнийгээ ч клиптээ тус - гажээ.
Тэрбээр Өмнөд Каролины Эджфилд хотоор аялж явахдаа өөрийн хамаатнуудтайгаа уулзаж, угсаа гарлаа судалсны эцэст өөрийгөө Монгол гаралтай хар арьстан гэх дүгнэлтэд хүрсэн байна. Түүний өгүүснээр XVIII зуунд Хойд Америкт ирсэн монгол боолуудын үр удам нь одоо ч Америкт аж төрсөөр байгаа гэнэ.
Энэ тухай Эджфилд хотын судлаач бүсгүй “Хүмүүс тухайн үед чухам юу болсныг үнэн мөнөөр нь олж тогтоож чадаагүй байгаа.
Хар арьстнуудын угсаа гарлыг судлах шаардлагатай байгаа юм. Учир нь хар арьстнуудын элэнц хуланц цагаан арьстнуудаас үүдэлтэй гэх баримт цөөнгүй байдаг юм. Дундад зууны үед хөлөг онгоцоор Америк тивд хүргэгдсэн боолууд Африк болон Монголоос гаралтай гэж үзэх түүхчид ч бий” гэжээ. Харин түүний онолыг 50 cent бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бас үгүйсгэхгүй байгаа.
Тиймээс цаашдаа энэ талаарх судалгаанд анхаарал хандуулахаар болжээ. “Хар арьст монголчууд” гэх онолын тухай 50 cent-ийн уран бүтээл энэ сарын 23-наас сонсогчдын хүртээл болно.