“Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг бий болгох ёстой” гэсэн асуудлаар Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн холбоо МУ-ын ерөнхий сайд С.Батболдод удаа дараа шаардлага хүргүүлжээ.
Гэсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул түүнийг МУ-ын Засгийн Газрын тэргүүнийхээ хувьд хот суурин, гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах чадваргүй юм байна хэмээн үзэж 2011 оны 06 сарын 09-ний өдөр албан тушаалаасаа огцрохыг шаардлаа.
Мөн “Үндэсний шуудан” сонины №57 дугаарт УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ярилцлагад дурьдагдсан МУ-ын Ерөнхий сайд С.Батболдыг Чингис зочид буудал, Бороо Гоулд, Тавантолгой зэрэг үйлдвэр аж ахуйн газруудыг хэрхэн авсан талаарх мэдээллийг үзэж, ерөнхий сайд албан тушаалаа урвуулан ашигласан эсэх түүнчлэн УИХ-ын 57-р тогтоолыг ямар ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэхгүй байгааг шалгаж өгнө үү хэмээх саналаа “Авлигатай тэмцэх газар”-т хүргүүлж байгаа ажээ.
Б.Энх-Уянга