Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтэй энэ сарын 7-нд утсаар холбогдож түүхэн ялалтын баярын мэндийг дэвшүүлж баяр хүргэжээ. “Эх орноо харийн түрэмгийллээс хамгаалж, ялалт байгуулахад Мон голын ард түмэн онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ ач гавьяаг бид үргэлж санаж, үнэлж явах болно” гэж Д.Медведев хэл сэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч нар Монгол, Оросын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх арга замын талаар санал солилцсоныг “РИА Новости” агентлаг онцлов. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь Оросын зах зээлд гарч байсан бол өнгөрсөн жилийн статистикийн дүнгээр манай экспортын дөнгөж гурван хувь ОХУ-д ногдож буй аж.
Эдийн засаг, худалдааны харилцаа ийнхүү зогсонги байдалд орсоныг өөрчилж, Монголын талын худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр хоёр талаас дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай Ерөнхийлөгч нар санал нэгдсэнийг хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Төрийн тэргүүнийг энэ сарын сүүлчээр эх орондоо айлчлахыг урьсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн аж.
Х.ЧИМЭГ