УИХ-аас баталсан Тэмдэгтийн хураамжийн тухай шинэчлэн найруулсан хуульд алдаа байсныг МАН-ынхан хүлээн зөвшөөрч байна. Өчигдрийн хуралдаанаараа тус намын УИХ дахь бүлэг уг алдааг засахыг дэмжжээ.
Архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалт тойрсон олон маргаан гарсан юм. Гишүүдийг орон нутагтаа ажиллах үеэр ийм гомдол тасраагүй гэнэ. Монополь үйлдвэрүүдээ дэмжиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн шүүмжлэлийг сонссон гишүүд алдаагаа засахаар шулуудсан юм байна.
Бүлгийн хуралдааны талаар мэдээлэхдээ ахлагч Д.Лүндээжанцан нь “Тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс үү, татвар уу гэдгийг цэгцлэх хэрэгтэй.
Тусгай зөвшөөрлийн үнийг нэмснээс орон нутагт дарамт учирч байна гэсэн шүүмжлэл ирсэн. Энэ бүхнийг бодолцож үзнэ.
Бид дахин алдаа гаргах ёсгүй. Өмнөх хуульд ямар нэг байдлаар зохимжг үй асуудал байсан бол одоо засна” гэлээ.